• 976-11-330985
  • info@mace.org.mn

“ЭСТИМАТОР КЛАУД” ХХК-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

“Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо” ТТБ нь өнөөдөр (2023.03.03) “Эстиматор Клауд” ХХК-тай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Холбоог төлөөлж Ерөнхийлөгч А.Ариунболд, “Эстиматор Клауд” ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал М.Одмандах нар гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулав.

Энэхүү “Санамж бичиг” нь барилгын салбарт бэлтгэгдэж буй инженерүүд болон салбарт ажиллаж буй инженерийн тасралтгүй мэргэжил дээшлүүлэх тогтолцоог хөгжүүлэх, хэрэгжүүлэхэд хамтран ажиллах зорилготой бөгөөд Estimator.mn үүлэн технологи дээр суурилсан төсвийн программ хангамжийн төсөв зохиох, зардлын тооцоо хийх “оюуны өмчийн гэрчилгээ”-тэй сургалтыг хамтран зохион байгуулах; программын хөгжүүлэлтэд оролцсон багийн гишүүд, инженер, төсөвчдийг тус компаниас олгосон “БАТЛАМЖ”-ийг үндэслэн мэргэжлийн зэрэг сунгах, тэргүүлэх, зөвлөх зэрэг горилоход бүтээлийн тайланд тооцох, тодорхойлолт гаргах зэргээр дэмжлэг үзүүлэх; “Эстиматор Клауд” ХХК-ийн зүгээс холбооны тухайн жилийн “ОНЫ ШИЛДЭГ” инженерүүдийг Estimator.mn программыг 1 жил үнэ төлбөргүй ашиглах эрхээр жилд 1 удаа шагнахаар болж байгаа юм.

“Эстиматор Клауд” ХХК нь холбооны гишүүнчлэлтэй, тухайн жилийн татвараа бүрэн төлсөн инженерт Estimator.mn барилга, зам, эрчим хүчний төсвийн программыг 10% хөнгөлөлттэй ашиглах давуу эрх олгож байгаад талархал илэрхийлье.

Бидний хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлэх болтугай. Их бүтээн байгуулалтын салбарынхаа хөгжлийн төлөө хамтдаа хичээцгээе. 

Нийтэлсэн: 2023-03-03

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.