• 976-11-330985
  • info@mace.org.mn

ТУРК УЛСЫН СТАНБУЛ ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ БАРИЛГЫН БИЗНЕС АЯЛАЛД УРЬЖ БАЙНА

Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо нь хамтын ажиллагаат гадаад холбоод болон бусад байгууллагуудтай хамтран мэргэжлийн бизнес аяллыг 2018 оноос эхлэн зохион байгуулж ирсэн билээ.

Энэ удаагийн аялал 2023 оны 04 дүгээр сарын 23-30-ны өдрүүдэд Туркийн Истанбул хотноо болох гэж байна.


АЯЛЛЫН ҮНДСЭН ХӨТӨЛБӨР:

Нэг. Турк Улсын Истанбул хотноо 45 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “YAPI-TURKEY BUILD 2023” олон улсын барилгын материалын үзэсгэлэн үзэх.

Хоёр. Туркийн барилга угсралт болон зураг төслийн компанийн үйл ажиллагаатай танилцах

Гурав. Истанбул хотын эртний гайхамшигт архитектурын уран бүтээл үзэх

Дөрөв. Босфорын хоолойн усан онгоцны аялал

Тав. Анаталя хоттой танилцах аялал


Аялалд оролцох гишүүдийг 3 сарын 25 хүртэл бүртгэнэ.

Зардал 5.800.000  /Холбооны гишүүн бол 5.500.000/ төгрөг. 

Үүнд экспо үзэх хураамж, 2 талын тийз, байрлах буудал, өглөөний цай, арга хэмжээний хөтөлбөр, хөтөчийн төлбөр тус тус багтсан болно.

БҮРТГҮҮЛЭХ ЛИНК

Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 11-330985, 94940985

и-мэйл: info@mace.org.mn


Нийтэлсэн: 2023-03-09

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.