• 976-11-330985
  • info@mace.org.mn

УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЛОО

Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны Удирдах зөвлөлийн 2023 оны нэгдүгээр хурал 02 сарын 16-нд боллоо. Тус хурлаар:

  1. 2022 оны үйл ажиллагаа, санхүүгийн төсвийн тайлан гүйцэтгэлийг хэлэлцэн дүгнэв.
  2. 2023 оны Үйл ажиллагааны төлөвлөгөө болон санхүүгийн төсвийг хэлэлцэн, гишүүд саналаа орууллаа.
  3. Холбооны дэргэдэх Стратеги бодлого, төлөвлөлтийн хороо, Сургалт судалгааны хороо, Ёс зүйн хороо, Гишүүнчлэлийн хороо, Гадаад харилцаа-инновацийн хороо, Дотоод үйл ажиллагааны хороо тус бүрийн хорооны даргууд 2023 онд хийх ажлын төлөвлөгөө чиглэлээ танилцуулав.
  4. Туркт болсон газар хөдлөлтэй холбоотойгоор Туркийн Барилгын Инженерүүдийн Нийгэмлэгээс газар хөдлөлтийн дараах тайлан, мэдээнүүд авах, тус нийгэмлэгээс явуулж буй үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллээр солилцох, цаашид хэрхэн хамтран ажиллах чиглэлүүдийг тодорхойллоо. Мөн энэ чиглэлээр дотооддоо төр захиргааны байгууллагуудтай хамтран ажиллах, арга хэмжээ, үйл ажиллагааг зохион байгуулах чиглэл гаргав.
  5. Жил бүр уламжлан зохион байгуулдаг "MACE Annual meeting" 2023 оны олон улсын арга хэмжээг 6 дугаар сарын 22-23 өдрүүдэд зохион байгуулж, хамтын ажиллагаат гадаадын холбоодыг оролцуулах, урих болон олон улсын техникийн семинарыг "Барилга байгууламжийн аюулгүй байдал- Газар хөдлөлтэд тэсвэртэй барилга төсөллөх. Олоун улсын туршлага" сэдвээр, олон улсын хэлэлцүүлгийг "Барилгын салбарын ил тод байдал. Авилгаас сэргийлэх" сэдвүүдээр тус тус зохион байгуулахаар шийдвэрлэв.
  6. Холбооны гишүүд болон салбарын байгууллагуудад мэргэжлийн чиглэлийн зөвлөх үйлчилгээ үзүүүлэх, энэ талаар олон улсын болон төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудтай хамтран ажиллахыг хэлэлцэв.

зэрэг асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрүүд гаргалаа.





Нийтэлсэн: 2023-03-01

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.