Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо нь Авлигатай тэмцэх
газартай хамтран “БАРИЛГЫН САЛБАР ДАХЬ АВЛИГЫН ЭРСДЭЛ БА ИНЖЕНЕРИЙН ЁС ЗҮЙ”
сэдэвт хэлэлцүүлгийг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулсан билээ. Энэхүү
хэлэлцүүлгийн үр дүнд Авлигатай тэмцэх газраас ЗӨВЛӨМЖ гарган Барилга хот байгуулалтын
сайд Б.Мөнхбаатарт 2022.12.05-ны өдөр хүргүүллээ.
Зөвлөмжид “АТГ-ын гомдол, мэдээлэл хүлээн авах 110 тусгай
дугаарт сүүлийн 3 жилийн байдлаар барилгын салбартай холбоотой 180 гаруй
гомдол, мэдээлэл тогтмол ирж байна. Эдгээрийн ихэнх нь барилгын тусгай
зөвшөөрөл, төрийн албан хаагчийн үйл ажиллагаа, тендер худалдан авах ажиллагаа,
захиргааны шийдвэр гаргалттай холбоотой байна. Энэ нь барилгын салбарын үйл
ажиллагааг сайжруулах шаардлагатайг харуулж байна” гээд авлигын гэмт хэрэг,
зөрчил үүсгэх нөхцөлийг бүрэн арилгуулах 11 зүйл бүхий албан зөвлөмжийг илгээж,
зөвлөмжийн мөрөөр холбогдох арга хэмжээ авч, биелэлт, үр дүнгийн талаар 2003
онд улирал бүрээр танилцуулга ирүүлж байхыг тусгасан байна.
Зөвлөмжийн эх хувьтай танилцана уу.
Нийтэлсэн: 2022-12-07