• 976-11-330985
  • info@mace.org.mn

ОНЫ ШИЛДЭГ НОМИНАЦЫН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ

Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо нь Монгол Улсын барилгын салбарт бодитой хувь нэмрээ оруулж буй барилгын салбарын инжeнeрүүд, бүтээн байгуулагчдыг дараах номинац, үзүүлэлтүүдийн дагуу шалгаруулах гэж байна. Үүнд:
1. ОНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛ
2. ОНЫ ШИЛДЭГ ИНЖЕНЕР
3. ОНЫ ШИЛДЭГ ЗАЛУУ ИНЖЕНЕР
4. ОНЫ ШИЛДЭГ ОЮУТАН
Шалгаруулалтын материалыг номинац тус бүрээр цахим шуудангаар болон цаасан хэлбэрээр бүрдүүлж өгнө үү.

ШАЛГАРУУЛАЛТАД МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЭХ УДИРДАМЖ Шагналд нэр дэвшүүлэх бүтээл болон нэр дэвшигчийн шалгуур үзүүлэлт: 1. ШИЛДЭГ БҮТЭЭЛ номинацид нэр дэвшүүлэх бүтээл нь дараах шалгуур үзүүлэлтийг хангасан байна. Үүнд: 1.1. Орчин үеийн техник технологид суурилсан, барилгын норм ба дүрэм, стандартуудын шаардлагад нийцсэн, хүрээлэн буй орчинд ээлтэй, оновчтой шийдэлтэй 2020-2021 онд бүтээн байгуулалтын ажил нь бүрэн дуусч улсын комисст хүлээлгэн өгсөн барилга байгууламжийн төсөл бол төслийн бүрэн танилцуулга, эдийн засгийн товч үзүүлэлтийг тусгах, төслийн технологийн шийдэл, төслийн онцлог, ач холбогдол, бүтээн байгуулалтын үед ажилласан ажиллах хүчний мэдээлэл, улс орны бүтээн байгуулалтад үзүүлсэн үр дүн, төслийн бодит болон эскиз зураг. 1.2. Орчин үеийн загвар дизайн, шинэ техник технологийг хэрэгжүүлэх, улс орны хөгжилд бодит хувь нэмэр оруулах онцгой ач холбогдолтой зураг төсөл бол 2020-2021 онд экспертизээр батлагдсан дүнгэлтийн хуулбар, зураг төсөл зохиогч байгууллагын танилцуулга, төслийг цаашид хэрэгжүүлэх тухай баримт бичиг, зураг төслийг гүйцэтгэсэн архитектор, инженерийн багийн бүрэлдэхүүний танилцуулга, 3D зураг, онцлог технологи, бүтээцийн хэсгийн зураг төсөл. 1.3. Салбарын мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээг хангасан, мэргэжлийн үр нөлөөг дээшлүүлэх, дэмжих зорилгоор бүтээгдсэн оюуны бүтээл (ном, гарын авлага, норматив баримт бичиг гэх мэт) бол бүтээлийн болон зохиогч (багаар бол багийн нийт бүрэлдэхүүний)-ийн танилцуулга, бүтээлийн талаарх 3 мэргэжилтний тайлбар эсвэл дүгнэлт, хэвлэмэл бодит бүтээлийн дээж, зураг 2. ШИЛДЭГ ИНЖЕНЕР номинацид нэр дэвшигч нь дараах шалгуур үзүүлэлтийг хангасан байна. Үүнд: 2.1. Мэргэжлээрээ салбартаа 11 ба түүнээс дээш жил ажилласан байх. 2.2. 2021-2022 онд гүйцэтгэсэн бүтээлүүдийн жагсаалт, тэдгээрээс онцлог бүтээлийнх нь танилцуулга, зураг 2.3. Мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагаанд оролцсон эсэх 2.4. Байгууллагадаа үр бүтээлтэй, амжилттай хэрэгжүүлсэн ажлын үзүүлэлтээрээ тэргүүлсэн, манлайлсан тухай тодорхойлолт 2.5. Холбооны гишүүнчлэлтэй, холбооны үйл ажиллагаанд оролцсон, татварын өргүй жинхэнэ болон гишүүн байгууллагын үндсэн инженер байх 3. ШИЛДЭГ ЗАЛУУ ИНЖЕНЕР номинацид нэр дэвшигч нь дараах шалгуур үзүүлэлтийг хангасан байна. Үүнд: 3.1. Мэргэжлээрээ салбартаа 10 хүртэл жил ажилласан байх. 3.2. 2021-2022 онд гүйцэтгэсэн бүтээлүүдийн жагсаалт, тэдгээрээс онцлог бүтээлийнх нь танилцуулга, зураг 3.3. Мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагаанд оролцсон эсэх 3.4. Байгууллагадаа үр бүтээлтэй, амжилттай хэрэгжүүлсэн ажлын үзүүлэлтээрээ тэргүүлсэн, манлайлсан тухай тодорхойлолт 3.5. Холбооны гишүүнчлэлтэй, холбооны үйл ажиллагаанд оролцсон, татварын өргүй жинхэнэ болон гишүүн байгууллагын үндсэн инженер байх 4. ШИЛДЭГ ОЮУТАН номинацид нэр дэвшигч нь дараах шалгуур үзүүлэлтийг хангасан байна. Үүнд: 4.1. Барилгын салбарын инженер мэргэжлээр төрийн болон магадлан итгэмжлэгдсэн хувийн их дээд сургуулийн 3-аас дээш курсын оюутан байх. 4.2. Суралцсан жилүүдийн голч дүн 3.0-с дээш байх. 4.3. 2020-2022 он хичээлийн жилүүдэд Мэргэжлийн хичээлтэй холбоотой олон улс болон дотоодын уралдаан тэмцээнд амжилт үзүүлсэн байх, түүнийг батлах баримтуудын хуулбар. 4.4. Сургуулийн захирал эсвэл тэнхмийн эрхлэгч, зөвлөх багшийн тодорхойлолттой байх МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА: 2022.12.13-ны 18:00 цаг хүртэл /хугацаа хоцроосон материал хүлээн авахгүйг анхаарна уу/ БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ: 1. Байгууллагын албан тоот 2. Тухайн номинацийн шалгуур үзүүлэлтийг хангаж буй талаарх дэлгэрэнгүй танилцуулга, тодорхойлолт, холбогдох материалууд, зураг хавсаргах 3. Тухайн номинаци тус бүрд шаардлагатай баримт, материал Утас: 11-330985, 94940985 Цахим шуудан: mace09021996@yahoo.com Жич: Дээр дурдсан шаардлагыг хангаагүй материалыг шалгаруулалтад оруулахгүй буцаах болохыг анхаарна уу. “ОНЫ ШИЛДЭГ”-ээр шалгарсан нэр дэвшигчийн шагналыг 2022.12.22-ны өдөр болох “БАРИЛГЫН САЛБАРЫН ИНЖЕНЕРҮҮДИЙН НЭГДСЭН ШИНЭ ЖИЛ-2022” цэнгүүний үеэр гардуулна.

Нийтэлсэн: 2022-12-05

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.