• 976-11-330985
  • info@mace.org.mn

“БАРИЛГЫН САЛБАР ДАХЬ АВЛИГЫН ЭРСДЭЛ БА ИНЖЕНЕРИЙН ЁС ЗҮЙ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

 “Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо ТББ болон Авлигатай тэмцэх газар хамтран "Барилгын салбар дахь авлигын эрсдэл ба инженерийн ёс зүй” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллагууд, барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй компанийн төлөөлөл, инженер, мэргэжилтнүүд нийт 130 хүн оролцов.

Панелистаар БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, БХБЯ-ны Хуулийн хэлтсийн дарга Б.Нямдорж, БХБЯ-ны ББМҮБХЗГазрын дарга Д.Гантулга, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн мэргэжилтэн Б.Сугармаа, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын Магадлалын хэлтсийн дарга Э.Хангал, МХЕГ-ын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргал, ШУТИС-Барилга Архитектурын Сургуулийн Сургалт эрхэлсэн дэд захирал М.Сугар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга Г.Энхтайван, Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдулам, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, мониторингийн хэлтсийн дарга Г.Мөнхбаатар, Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Ганбат, “М Си Эс Проперти” ХХК-ийн дэд захирал Г.Эрдэнэбаатар, Монголын Барилгын Үндэсний Асоциаци ТББ-ын Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Нэмэхбаатар, мэргэшсэн инженер Б.Мөнхбаатар нар оролцож, хэлэлцүүлэгт оролцогчдын тавьсан асуултад хариуллаа.

Энэ үеэр Монголын барилгын салбар дахь инженер,  мэргэжилтнүүдийн ёс зүйн тухай ойлголтыг судлан ёс зүйн хэм, хэмжээг хэрхэн дагаж мөрдөж буйг тодорхойлох, салбар дахь ёс зүйгүй үйлдэл, авлигатай холбоотой үйл ажиллагаа, хүчин зүйлсийг илрүүлэх зорилгоор хийсэн судалгааны тайлан, “Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны инженерүүдэд мөрдүүлж буй ёс зүйн дүрмийн цар хүрээ, зохицуулалт”, “Барилгын салбар дахь авлигын гэмт хэрэг” илтгэл тавигдсан.

 “Барилгын салбарын инженерүүдийн ёс зүй”, “Барилгын салбарт авлигаас урьдчилан сэргийлэх” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр оролцогчдоос санал, шүүмжлэл багагүй гарч, төлөөлөгчид өөрсөддөө тулгарсан асуудлуудаа илэн далангүй хуваалцаж, асуудлуудыг хурцаар хөндөв.

Ийнхүү хэлэлцсэний үр дүнд барилгын салбарын инженерүүдийг ёс зүйг бэхжүүлэх, төрийн үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгжүүдэд түргэн шуурхай, ил тод хүргэх, хүнд суртал, чирэгдлийг арилгахад чиглэсэн тодорхой ажлууд төлөвлөгдөж, түүний дагуу зөвлөмж гарган, холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр боллоо.

Зөвлөмжийг тун удахгүй олон нийтэд танилцуулах болно.


Нийтэлсэн: 2022-11-23

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.