Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 2.1.7-д “авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн хяналт, иргэний нийгмийн байгууллагын үүрэг, оролцоог нэмэгдүүлэн, идэвх санаачилгыг дэмжих” зорилтын хүрээнд барилгын салбарын инженерүүдийг ёс зүйг бэхжүүлэх, төрийн үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгжүүдэд түргэн шуурхай, ил тод хүргэх, хүнд суртал, чирэгдлийг арилгах зорилгоор Авлигатай тэмцэх газар болон Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо хамтран хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
Барилгын салбарын төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагуудын болон салбарын хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд, инженер, мэргэжилтнүүд өргөнөөр хамрагдана уу.
Та оролцохыг хүсвэл постер дээрх QR кодыг уншуулах юм уу, доорх линкээр бүртгүүлнэ үү. Бүртгэл 2022.11.20-ны өдрийн 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. LINK
Хэзээ: 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр
Хаана: Баруун 4 зам, “WHITE EVENT HALL” танхимд
Нийтэлсэн: 2022-11-09