• 976-11-330985
  • info@mace.org.mn

УГСАРМАЛ БҮТЭЭЦИЙН БҮТЭЭГДЭХҮҮН, ТҮҮНТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛУУДЫГ ХӨНДСӨН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО

“Монголын Барилгын инженерүүдийн холбоо” ТББ нь 2022 оны 11 дүгээр сарын 3-нд “Барилгын угсармал бүтээцийн бүтээгдэхүүн, түүний ач холбогдол, цаашид хэрэгжүүлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна. Хэлэлцүүлэгт салбарын мэргэжилтнүүд болон энэ чиглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үйлдвэрүүдийн удирдлага тулгамдсан асуудалтай холбоотой илтгэлүүд тавих бөгөөд тус хэлэлцүүлэгт барилгын хөрөнгө оруулагчид, захиалагчид, үйлдвэрлэгчид, салбарын инженерүүд оролцон, угсармал бүтээгдэхүүний үйлдвэрлэл, түүний ач холбогдол, эдийн засгийн үр ашиг, угсармал бүтээгдэхүүний стандарт , нэг маягийн бүтээцийн болон уг бүтээгдэхүүнээр барилгын ажил гүйцэтгэхэд шаардлагатай норматив баримт бичгийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох зэрэг асуудлыг хэлэлцэх болно. Иймд тус хэлэлцүүлэгт оролцох мэргэжилтнүүдийг  11 сарын 01 хүртэл бүртгэнэ.   

 БҮРТГЭЛИЙН ЛИНК

Нийтэлсэн: 2022-10-24

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.