Барилга, хот байгуулалтын сайд, Эрчим хүчний сайдын хамтарсан 2021 оны арванхоёрдугаар сарын 02-ны өдрийн А/257, А/252 дугаар тушаалын дагуу "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ"-аас 2022.10.11-ний өдөр "БАРИЛГЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ГЭРЧИЛГЭЭ ЗУРАГ ТӨСЛИЙН ШАТАНД ОЛГОХ" чиглэлээр зургийн инженерүүдэд сургалт зохион байгууллаа. Сургалтад халаалт, агаар сэлгэлтийн 50 гаруй инженерүүд оролцож байна.
Барилгын эрчим хүчний гэрчилгээ олгох журмыг хэрэгжүүлж эхэлснээр барилга байгууламжийн насжилтыг уртасгах, ашиглалтын зардлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй ногоон барилгыг бий болгох суурь нөхцөл бүрдэх юм.
Нийтэлсэн: 2022-10-11