• 976-11-330985
  • info@mace.org.mn

"ШИНЭ ҮЕ-ШИНЭ ЧАДВАР" ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ БОЛНО

Залуучуудын ирээдүйн ур чадварыг хэлэлцэх "Шинэ Үе – Шинэ Чадвар” олон улсын бага хурлаар салбар бүрийн тэргүүлэх компанийн удирдлагууд, олон улсын төслийн удирдлагын туршлагатай мэргэжилтнүүд, оюутан залуусын төлөөлөл нийт 700 гаруй оролцогч 2 өдрийн турш чуулах юм. 

Бага хурлын үеэр “Төслийн удирдлагын ирээдүйг эрчимжүүлэх”, “Төслийн удирдлагад залуучуудын оролцоог тодорхойлох нь”, “Ирээдүйд бэлтгэгдсэн ур чадварууд” “Бүтээлч ур чадварууд” зэрэг шинэлэг сэдвүүдээр мэргэжлийн сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлнэ. 

Хэлэлцүүлгийн чиглүүлэгч: 

-Г.Жавхлант, "Инвескор ББСБ ХК"-ийн үйл ажиллагаа хариуцсан дэд захирал

Хэлэлцүүлгийн зочин: 

-ЛИ Р.ЛАМБЕРТ ("Project Management Institute"-ийн хүндэт гишүүн, "Lambert Consulting" компанийн гүйцэтгэх захирал)

-Б.АЛТАНТУЯА ("Sky Service" ХХК-ийн гүйцэтгэх захирал, "Алтай Холдинг" компанийн төслийн менежер)

-Б.ТЭМҮҮЛ ("Хаан Банк"-ны портфолио менежер)

-Г.БАЯРМАА ("MQI Консалтинг ХХК"-ийн гүйцэтгэх захирал)

-О.ӨНӨРЖАРГАЛ ("Жем Констракшн ХХК"-ийн гүйцэтгэх захирал)


ХЭЗЭЭ: 2022 оны 10-р сарын 5, 6-нд 

ХААНА: Корпорэйт Конвеншн Центрийн Концертийн танхимд 


Хурлын хөтөлбөр, дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу: ЛИНК

Тасалбараа Shoppy.mn-ээр амжиж захиалаарай. ЛИНК

* PMI® Mongolia Chapter байгууллагын эхний 30 гишүүн тасалбар худалдан авбал "Standard Online Training" сургалтанд 1 удаа үнэ төлбөргүй хамрагдах эрх бэлэглэнэ.

* Их дээд сургуульд суралцаж буй эхний 50 оюутан 20% хөнгөлөлттэйгээр хурлын тасалбараа худалдан авах боломжтой.


Нийтэлсэн: 2022-09-28

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.