Монгол
Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний 96 жилийн ойг тохиолдуулан Барилгачдын
талбай дээр “Барилгачдын өдөр” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болж өндөрлөлөө.
Арга хэмжээнд БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, БХБ-ын дэд сайд Э.Золбоо, БХБЯ-ны Төрийн нарийн
бичгийн дарга С.Магнайсүрэн, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанаа
болон Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны Ерөнхийлөгч А.Ариунболд, Монголын
Барилгын Үндэсний Ассоциацийн Ерөнхийлөгч Н.Баярсайхан, Монголын Барилгачдын Нэгдсэн
холбооны ерөнхийлөгч М.Батбаатар нарын Төрийн Бус Байгууллагуудын
ерөнхийлөгч, тэргүүнүүд, албаны
бусад хүмүүс оролцож, барилгын
салбарынхандаа
мэндчилгээ дэвшүүлэв.
“Барилгачдын өдөр” арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, хэдийгээр дэлхий даяар тархсан цар
тахалтай, хөрш орнуудын улс төрийн нөхцөл байдал ээдрээтэй, амаргүй цаг үе
тохиож байгаа хэдий ч улсын хэмжээнд барилга бүтээн байгуулалтууд өрнөж,
томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж, ажил урагшилж, ахиц дэвшил гарч байгааг тоо
баримтаар дурдаад цаашид шинэ
суурьшлын бүс байгуулах асуудлыг бодлогоор дэмжиж, дэд бүтцийн асуудлыг
шийдвэрлэж, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн орчныг бүрдүүлэхээ амлалаа.
Монголын барилгын салбарын үйл ажиллагаа өргөжин тэлж, бүтээн байгуулалт өсөн нэмэгдэхийн
хэрээр салбарын хууль, эрх зүйн орчин, норм, нормативын баримт бичгүүдийн
зохицуулалтыг боловсронгуй болгох, орчин үеийн шаардлагад нийцүүлэх, инженер
техникийн ажилтнууд, мэргэжилтэй ажилчдыг сургах, мэргэшүүлэх, нийгмийн
асуудлыг шийдвэрлэх, салбарын байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх зэрэг арга
хэмжээг үе шаттай, цаг алдалгүй авч хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага гарч буй нь зүй ёсны
асуудал хэмээн онцлов. Тухайлбал, өнгөрсөн нэг жилийн
хугацаанд барилга, хот байгуулалтын салбарт норм, нормативын 46 баримт бичгийг
шинээр болон шинэчлэн боловсруулж, батлан, мөрдүүлж эхэлсэн бөгөөд цаашид салбарын эрдэм шинжилгээ, судалгааны
институт байгуулж, салбарын норм, нормативын баримт бичигт үзлэг хийх, хүчин
төгөлдөр мөрдөгдөж байгаа норм, нормативын баримт бичгүүдийг орчин үеийн
шаардлагад нийцүүлэн шинэчлэх ажлыг үе шаттай зохион байгуулан ажиллахаар болсон юм байна.
Мөн Монгол Улсын Барилга,
хот байгуулалтын яам, Сингапурын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан хамтран ажиллах
санамж бичгийн хүрээнд салбарын боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх сургалт зохион байгуулах
дунд хугацааны сургалтын стратегийн төслийг боловсруулж байгаа талаар ч дуулгасан.
Баярын арга хэмжээний үеэр 2022 оны
шилдгээр шалгарсан аж ахуйн нэгжүүдэд “Баганат өндөрлөг” бүхий цом, өргөмжлөл гардуулан, Барилгачдын
талбайд тугийг нь мандуулан алдаршуулав.
2022
оны ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖЭЭР,
-Барилга угсралтын чиглэлээр "НУТГИЙН
БУЯН ГРУПП", “СОЙЛ
ТРЕЙД” ХХК
-Инженерийн
шугам сүлжээний чиглэлээр ОСНААУГ
-Хөдөлмөрийн
аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр “МОНКОН
КОНСТРАКШН” ХХК
-Барилгын
материалын үйлдвэрлэлийн чиглэлээр “ЭВТ
ЧУЛУУ” ХХК, “СТАР
ВИНДОВ” ХХК
-Барилга,
байгууламжийн зураг төслийн чиглэлээр “ЭМ ЭС ЭЛ” ХХК, “ӨЛЗИЙ ИШ” ХХК
-Өргөх
байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар, үйлчилгээний
чиглэлээр “МОНМАЧ” ХХК
-Нийтийн
аж ахуйн чиглэлээр “СЭЛЭНГЭ
ЦЭНГЭГ УС” ОНӨААТҮГ тус тус шалгарлаа.
2022
оны ШИЛДЭГ БАРИЛГААР,
-”NCD
Group”-ийн “RIVER PLAZA” бизнес концепц бүхий худалдаа үйлчилгээ, оффис, орон
сууцны цогцолбор
-”АГЛУТ”
ХХК-ийн гүйцэтгэсэн Өмнөговь
аймгийн “ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ” олон нийтийн барилга байгууламж
-”БИ
СИ ЭЙЧ КОНСТРАКШН” ХХК-ийн
хөрөнгө оруулалтаар баригдсан “GREEN HILL” амины орон сууцны хотхон
-”ОРШИЛ
КОНСТРАКШН” ХХК-ийн
хөрөнгө оруулалтаар Нийслэл хотын Токиогийн гудамжны өнгө төрхийг нэмэн
сүндэрлэн баригдсан “ТОКИО РЕЗИДЕНС” худалдаа үйлчилгээ, оффис, орон сууцны
барилга
-”БОДЬ
ПРОПЕРТИЙЗ” ХХК-ийн
гүйцэтгэсэн Тавантолгойн төмөр замын өртөө зогсоолуудын барилга байгууламжуудын
цогцолбор
-”ТЭНГЭРИЙН
ШОНХОР” ХХК-ийн
хөрөнгө оруулалтаар баригдсан “DREAM PLAZA” барилга байгууламж
-”ХУРД
ПРОПЕРТИЙЗ” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар баригдсан “НИСЭХ ГАРДЕН” орон сууцны
хотхон
-“БАЯН
БРИДЖ” ХХК-ийн
хөрөнгө оруулалтаар баригдсан “ТВИН ПАРК” орон сууцны хотхон
-”ХҮЛЭГҮ
ИНЖЕНЕРИНГ”
ХХК-ийн хөрөнгө оруулалтаар баригдсан “ХАНТАШГАЙ ЛАКШЕРИ ВИЛЛА” амины орон
сууцны хотхон
-”БЕРИКТӨРТ”
ХХК-ийн хөрөнгө оруулалтаар
баригдсан “MJS TOWER” худалдаа үйлчилгээ зочид буудлын барилга байгууламж
-”Жи
Жи Ай" ХХК-ийн гүйцэтгэсэн Өмнөговь аймгийн “ХӨГЖИМТ ЖҮЖГИЙН ТЕАТР”-ын
соёл урлагийн барилга байгууламж тус тус шалгарлаа.
Монголын Барилгын Инженерүүдийн
Холбооны гишүүн “МОНКОН КОНСТРАКШН” ХХК, “ӨЛЗИЙ ИШ” ХХК, “СОЙЛ ТРЕЙД” ХХК-ийн хамт олонд холбооны зүгээс болон нийт гишүүдийн өмнөөс
халуун баяр хүргэж, амжилт бүтээлийн дээдийг ерөөе.
Нийтэлсэн: 2022-09-02