1. Японы "Корицу Аж Үйлдвэр" ХК-ийн Ерөнхий захирал Масамичи Фукухирогийн "Бетон дахь элсний ач холбогдол",
2. "Премиум бюлдинг материалс" ХХК-ийн Чанарын баталгаа, чанарын хяналтын менежер Мохд Ханиф Абдул Башерын "Шүршдэг бетоны технологи ба хэрэглээ",
3. Тайваны “CECI Engineering Consultants” компанийн Бүтээцийн хэлтсийн Дэд менежер Чен Минг Ку-гийн "Кинмен гүүрийн төслийн тухай /Бетон гүүрийн байгууламж/"
4. ШУТИС-БАС-ийн захирал, доктор Б.Нарантуяагийн "Бетоны нэвчилтийн асуудлыг шийдвэрлэх шийдлийн тухай"
5. ШУТИС-БАС-ийн профессор, Техникийн ухааны доктор Б.Багтцагааны "Шинэ үеийн бетоны технологийн судалгаа"
6. "М Си Эс Проперти" ХХК-ийн Чанар хяналт,
баталгаажуулалтын ахлах инженер, Зөвлөх инженер Ц.Сонинсайханы "Бетоны арчилгаа ба чанарын асуудлууд"
7. Масс бетоны барилгын чанарын холбооны Гүйцэтгэх захирал, Мэргэшсэн инженер М.Гандоржийн "Масс Бетоны талаарх олон улсын норматив баримт бичгүүдийн харьцуулсан судалгаа"
8. "Орхон конструкшн" ХХК-ийн зургийн инженер, Мэргэшсэн инженер Б.Энхтөрийн "Цутгамал төмөр бетон бүтээцийн хийцлэлийн хэсэглэлийн цомгийн танилцуулга"
9. "СЕЙФ АРМАТУР" ХХК-ийн захирал Ц.Дүүрэнбилэгийн "Мяндас полимер арматур" зэрэг сэдвүүдээр сонирхолтой илтгэлүүд тавьж, мэргэжлийн инженерүүдийн дунд хэлэлцүүлэг өрнөсөн юм.
Семинарт хамрагдсан нийт оролцогч нарт Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо, Монголын Барилгын Материал Үйлдвэрлэгчдын Холбооны зүгээс мэргэжил дээшлүүлэлтийн гэрчилгээ олголоо. Энэ удаагийн семинарт маань оролцсон нийт илтгэгч, зочид, хамтран ажилласан "Барилга Хот Байгуулалтын Яам", "Тайваны Барилгын болон Усны Инженерүүдийн Институт", "ШУТИС, Барилга Архитектурын Сургууль", “Байгууламж Од” ХХК, “Сейф Арматур” ХХК, “Премиум Бюлдинг Материалс” ХХК-н хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье.