Сүүлийн жилүүдэд
барилгын салбарын бүтээн байгуулалтын ажлууд нэмэгдэж, манай улсад өндөр болон томоохон
барилгын төслүүд шинээр баригдаж эхэлж байна. Үүнтэй холбогдуулан барилгын зураг
төсөл, угсралт, барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт шинэ дэвшилтэт техник
технологиуд нэвтэрч, салбарын хөгжилд асар их өөрчлөлтийг авчирч байна. Үндэсний
компаниудын хэрэгжүүлсэн томоохон төслүүд, нэвтрүүлж буй шинэ техник технологиуд,
материалын үйлдвэрлэл нь салбарын бүтээн байгуулалтын хөгжилд үнэтэй хувь нэмэр
оруулж байгаа бөгөөд энэ бүхэн манай улсын барилгын салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг,
ур чадвартай зайлшгүй холбоотой билээ.
Тиймээс Монголын
Барилгын Инженерүүдийн Холбоо, Монголын Барилгын Материал Үйлдвэрлэгчдийн Холбоо
хамтран "БЕТОНЫ ТЕХНОЛОГИ" сэдэвт техникийн семинарыг 2022.06.23 өдөр
Барилгын Хөгжлийн төвийн хурлын танхимд зохион байгуулна.
Семинарт:
1. Бетон дахь элсний
ач холбогдол
2. Өндөр бат бэхтэй
бетоны технологи
3. Бетон бүтээцийн
полимер арматур
4. Бетон гүүрийн
төсөл
5. Масс бетоны талаарх
олон улсын судалгааны харьцуулалт
6. Цутгамал төмөр
бетон бүтээцийн хийцийн хэсэглэлийн цомгийн танилцуулга
зэрэг сэдвүүдээр
Монгол, Япон, Тайваны мэргэжилтнүүд илтгэл тавих юм.
Хэрэв Та энэхүү семинарт оролцох бол зураг дээрх
QR кодоор бүртгүүлнэ үү.
Ерөнхий зохион байгуулагчид:
МБИ Холбоо, МБМҮ Холбоо
Дэмжигч байгууллагууд:
Тайваны Барилгын Инженерүүдийн Холбоо, ШУТИС-ийн БАС, “Байгууламж Од” ХХК
Семинарын төлбөр
100.000 төгрөг
/МБИХ, МБМҮХ ТББ-уудын
гишүүд 50 хувийн хөнгөлөлттэй/
Дэлгэрэнгүй мэдээллийг 94940985, 94940986, 330985 утсаар лавлана уу.
Та доорх QR кодыг уншуулж бүртгүүлнэ үү.
Дэлгэрэнгүй хөтөлбөр
тун удахгүй......
Нийтэлсэн: 2022-06-06