2022 оны 04-р сарын 28-ны өдөр болсон «ДХАСК-ДАЧ Улаанбаатар 2022» хурлын нээлтийн ажиллагааны үеэр Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо нь Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Барилга Архитектурын Сургуультай Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
2 байгууллага нь 2017 онд анх хамтран ажиллах санамж бичиг байгуулж байсан хэдий ч сүүлийн жилүүдэд Барилгын салбарт бэлтгэгдэх инженерүүдийн тоо өссөн төдийгүй ирээдүйн инженерүүд болж бэлтгэгдэж буй барилгын инженер мэргэжлийн оюутны сургалтын хөтөлбөр болон дипломын дараах инженерүүдэд зориулсан сургалтын хөтөлбөрт аль аль талын үүрэг оролцоо чухал учраас санамж бичгийг шинэчлэн байгуулж байгаа юм.
Санамж бичгийн хүрээнд салбарын инженер бэлтгэх, инженерүүдийг давтан сургах сургалт зохион байгуулах, мэргэжлийн техникийн семинар, хурал, зөвлөгөөн, хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний хурал, уралдаан тэмцээн зохион байгуулах зэрэг мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой ажлуудыг үргэлжлүүлэн хамтран зохион байгуулан ажиллахаар болсондоо таатай байна.
Нийтэлсэн: 2022-04-29