• 976-11-330985
  • info@mace.org.mn

“ЛИРА 10-Барилгын бүтээцийн тооцооны программ”-ын анхан, дунд шатны сургалт болно

МБИХолбоо нь 2022.03.21-30-ны өдрүүдэд барилгын зураг төслийн инженерүүдэд зориулсан “ЛИРА 10-Барилгын бүтээцийн тооцооны программ”-ын анхан, дунд шатны 40 цагийн сургалтыг зохион байгуулах гэж байна /Хүний тооноос хамааран сургалт явагдах эсэх нь шийдэгдэх болно/.

Жич: Холбоо нь энэхүү программын гүнгийрүүлсэн түвшний сургалтыг ОХУ-ын Лира Софт компаниас мэргэжилтэн урьж Улаанбаатар хотноо 5 дугаар  сард  зохион байгуулахаар хэлэлцэж байгаа бөгөөд гүнзгий түвшний сургалтад суух инженерүүд нь манай энэ сургалтад суусан байх шаардлагатай юм.  


Хамрах хүрээ: Бүх хүрээний мэргэжилтнүүдэд СОНГОН суралцах 5 багц цаг тооцно.

Сургалтанд суух инженерүүд дараах холбоосоор орж бүртгүүлнэ үү. ЛИНК


Сургалт” МБИХолбооны байранд танхимаар явагдана. 

Суралцагч нь КОВИД-19 өвчний 3-4 тун вакцин хийлгэсэн байх шаардлагатай бөгөөд вакцины гэрчилгээгээ үзүүлэх. 

Та өөрийн нөтбүүкээ авч ирсэн тохиолдолд Лира 10.8 программыг суулгасан байх шаардлагатай. 


Сургалтын цаг: 09:30-14:00

Сургалтын төлбөр:  350,000 төгрөг /Холбооны гишүүн бол 300,000төг/

Төлбөр шилжүүлэх дансны мэдээлэл:

Банкны нэр: Голомт банк

Дансны дугаар: 180 500 1773

Хүлээн авагч: МБИХолбоо

Гүйлгээний утга: Овог нэр, сургалтанд суух өдөр, утасны дугаар.

Бүртгэл баталгаажсан суралцагч руу сургалтын хөтөлбөр, мэдээллийг цахим хаягаар нь хүргэх болно.


Утас:  11-330985, 94940986

И-мэйл:  mace19960209@gmail.com

Нийтэлсэн: 2022-03-02

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.