Семинарт танхимаар 27, цахимаар 31 мэргэжилтэн оролцлоо.
Семинарыг нээж ООГХ-гийн захирал Академич С.Дэмбэрэл, МБИ Холбооны Хүндэт ерөнхийлөгч Доктор, дэд профессор Э.Ганзориг нар үг хэлэв.
Мөн семинарийн үеэр:
-ООГХ-гийн ЭША М.Дэмбэрэлдулам “Одон орон геофизикийн хүрээлэнгийн товч танилцуулга, Монгол орны газар хөдлөлтийн төлөв байдал-2021”,
-ЭША М.Дорждаваа “Барилга дээр хийсэн микротреморын хэмжилтээр түүний динамик параметрүүдийг үнэлэх нь”,
-ООГХ-гийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D) Ч.Одонбаатар “Олон улсын норм дүрмэд Газар хөдлөлтийн бичлэг болон респонс спектрийг тооцоолох арга зүйг харьцуулсан судалгаа”, “Улаанбаатар хотын талбайд газар хөдлөлтийн респонс спектрийг тоооцоолоход тулгарч байгаа асуудлууд шийдвэрлэх саналууд”,
-МУИС-ийн багш Т.Нарангарав “Өндөр барилгын нормд орох Газар хөдлөлтийн хурдатгалын бичлэг сонгох аргачлалууд”,
-ШУТИС-БАС, доктор (Ph.D), зөвлөх инженер С.Пүрэвдорж “Аркан ган гүүрийн газар хөдлөл тэсвэрлэлтийг тогтвор алдалтын хязгаарлагчтай сааруулагчаар сайжруулах”,
-Хирошима их сургууль, доктор (Ph.D) Т.Зоригт “Улаанбаатар хотын газар хөдлөлийн эрсдэлийг үнэлэхэд зориулсан барилгын мэдээллийн санг хөгжүүлэх нь”,
-Мэргэшсэн инженер Б.Одбаясах “Өндөр барилгыг газар хөдлөлийн хурдатгалын бичлэг ашиглан буурь хөрстэй нь хамт хугацааны турш шинжлэх нь”,
-ШУТИС-БАС, доктор (Ph.D), дэд профессор Э.Ганзориг “Өндөр барилга төсөллөхөд хэрэглэх газар хөдлөлийн бичлэг, хариу спектрт тавих шаардлага” сэдвүүдээр тус тус илтгэл тавьж, сэдвүүдийн хүрээнд мэргэжилтнүүд санал солилцсон үр дүнтэй семинар боллоо.
Семинар нь ООГХ-гийн хурлын танхимд болсон бөгөөд тус хүрээлэнд байдаг Сансар эрхсийн ордон буюу Сансрын музей болон одон оронгийн планетарыг үзэж сонирхов.
Нийтэлсэн: 2022-02-25