Холбоо нь “Ондилт” ХХК-тай хамтран “БАРИЛГЫН ДЭЭВЭР, СУУРИЙН УС ТУСГААРЛАХ ТЕХНОЛОГИ” сэдэвт ОНЛАЙН сургалтыг ZOOM-ээр зохион байгуулах гэж байна. Та бүхэн өргөнөөр оролцоно уу.
Сургалтаар:
- ТехноНИКОЛЬ корпорацийн 30 гаруй төрлийн хар цаасан хуйлмал материалын танилцуулга, ашиглах технологи
- Энгийн болон ашиглалттай дээврийн ус тусгаарлах Полимер мембран LOGICROOF, Барилгын суурийн ус тусгаарлах Полимер мембран LOGICBASE зэрэг барилга байгууламжийн бүхий л хэсгийн зориулалтын ус тусгаарлах материалын танилцуулга, эдгээр материалаар хийгдсэн обьектуудын танилцуулга
- ТехноНИКОЛЬ корпорацийн шинээр үйлдвэрлэж буй дэвшилтэт технологийн материалыг /ПИР дулаан тусгаарлах материал/ танилцуулна.
Сургалтын үеэр барилгын захиалагч, болон гүйцэтгэгчдэд тулгамдаж буй асуудлаар нээлттэй хэлэлцэж, ОХУ-ын “Технониколь” корпорацийн инженерээс ОНЛАЙНААР ШУУД заавар зөвлөгөө авах боломжтой.
Илтгэгч:
- “Ондилт” ХХК-ийн гүйцэтгэх захирал - М.Ууганмөнх
- “Ондилт” ХХК-ийн инженер - Ц.Энхбаяр
Хэзээ:
2-р сарын 25-ны Баасан гаригт 14-17 цагийн хооронд.
Төлбөр:
МБИХ-ноос багц цагийн гэрчилгээ авах бол 20,000₮ бөгөөд мэргэжил дээшлүүлэлтийн 0.5 багц цаг (СОНГОН) хангасан гэрчилгээ олгоно.
/Жич: гэрчилгээ авахгүй болон мэдээлэл авах хүмүүст үнэ төлбөргүй/
Сургалтын төлбөр шилжүүлэх данс: Голомт банк 180 500 1773
Хүлээн авагч: МБИ Холбоо
Гүйлгээний утга: Дээвэр, нэр, утас заавал бичих
Бид Таны бүртгүүлсэн и-мэйл хаягаар урилга болох онлайн сургалтын линк илгээх болно.
БҮРТГЭХ ЛИНК
Хамрах хүрээ:
-Барилга байгууламжийн угсралтын 2.1 хүрээний инженерүүд,
-Барилга байгууламжийн бүтээцийн зураг төслийн 1.7 хүрээний инженерүүд,
-Барилга байгууламжийн ашиглалтын 3.1 хүрээний инженерүүд
-Бусад сонирхсон инженер техникийн ажилтан, мэргэжлийн ажилчид, дээврийн бригад, архитекторууд
Зохион байгуулагч:
“Ондилт” ХХК
Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо
Сургалтад хамрагдах хүмүүсийн тоо хязгаартай тул Та яараарай.
Лавлах утас: 95995613, 94940986, 11-330985
Нийтэлсэн: 2022-02-18