• 976-11-330985
  • info@mace.org.mn

25 жилийн ойгоо тэмдэглэж, 2021 оны шилдгүүдээ тодрууллаа

Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо ТББ нь 1996 онд 29 инженерийн санаачилгаар үүсэн байгуулагдсан барилгын салбарын анхдагч холбоодын нэг бөгөөд өдгөө салбарынхаа 231 аж ахуйн нэгж, байгууллага, 2898 инженерийг нэгнээндээ нэгтгэсэн, гадаадын 17 орны барилгын инженерүүдийн холбоо, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажилладаг, Азийн Барилгын Инженерүүдийн Зохицуулах Зөвлөлийн гишүүн болсон төдийгүй энэ зөвлөлийн Техникийн хороод, Залуу манлайлагч инженерүүдийн зөвлөлд Монгол Улсыг төлөөлөн ажилладаг төлөөлөгчтэй болон  үйл ажиллагаагаа тасралтгүй өргөжүүлэн тэлж буй мэргэжлийн холбоо болоод байна.

Бид 2001 оноос хойш холбооны гишүүн байгууллага, инженерүүдийнхээ дундаас “ОНЫ ШИЛДЭГ”-ээ шалгаруулдаг уламжлалтай. 20 дахь удаагийн “ОНЫ ШИЛДЭГ”-үүд холбооны 25 жилийн ойн баярын үеэр тодорлоо.

1.       ОНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛ – “Улаанбаатар барилга” ХХК-ийн “Мөсөн өргөө” төслийн үндсэн бүтээцийн угсралтын технологиороо,

2.       ОНЫ ШИЛДЭГ ИНЖЕНЕР – “М Си Эс Проперти” ХХК-ийн материалын технологич инженер Цэрэндоржийн СОНИНСАЙХАН,

3.       ШИЛДЭГ ЗАЛУУ ИНЖЕНЕР – “Гурван тамир” ХХК-ийн ерөнхий инженер Нэргүйн ГАНТУЛГА,

4.       ШИЛДЭГ ЗАЛУУ ИНЖЕНЕР – “М Си Эс Проперти” ХХК-ийн барилга угсралтын ахлах инженер Энхсайханы ГАНБААТАР,

5.       ШИЛДЭГ ЗАЛУУ ИНЖЕНЕР – “Акми консалтинг” ХХК-ийн барилга бүтээцийн зураг төслийн инженер Мөнхжаргалын БАЯРМАГНАЙ,

6.       ШИЛДЭГ ЗАЛУУ ИНЖЕНЕР – “Хатанбаатар” ХХК-ийн гүйцэтгэх захирал Мэндсайханы МӨНХБААТАР,

7.       ШИЛДЭГ ОЮУТАН – ШУТИС-ийн БАС-ийн Иргэний ба үйлдвэрлэлийн барилгын инженерийн 3-р курсын оюутан Батжаргалын БАТ-ИРЭЭДҮЙ,

8.       ШИЛДЭГ ГИШҮҮН БАЙГУУЛЛАГА – “М Си Эс Проперти” ХХК

нар тус тус шалгарч, өргөмжлөл гардлаа.

 

Нийтэлсэн: 2022-01-07

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.