Холбооны 11-р Их хурлаар батламжлагдсан Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний хурал 2021.11.25 өдөр боллоо. Хурал 90%-ийн ирцтэй явагдсан бөгөөд танхимаар 15, цахимаар 4 гишүүн оролцож, хурлыг шинээр сонгогдсон УЗ-ийн дарга А.Ариунболд даргалав.
Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэж, шийдвэр гарав.
- Их хурлын зохион байгуулалтын тайлан сонсон, дүгнэв.
- Холбооны шинэчлэн баталсан дүрэмд заасны дагуу холбооны үе үеийн ерөнхийлөгчид болон Хүндэт гишүүдээс сонгогдсон Бодлогын зөвлөлийг байгуулахаар болов.
- 2021-2024 оны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр К.Мурат, дэд ерөнхийлөгчдөөр Б.Гантулга, Н.Эрдэнэсүрэн, М.Одмандах нарыг томилов.
- УЗ-ийн дэргэд 6 хороо байгуулсан бөгөөд Стратеги, бодлого төлөвлөлтийн хорооны даргаар Т.Хосбаяр, Сургалт, судалгааны хорооны даргаар С.Пүрэвдорж, Гишүүнчлэлийн хорооны даргаар С.Болормаа, Ёс зүйн хорооны даргаар А.Ичинхорлоо, Дотоод үйл ажиллагааны хорооны даргаар Л.Ану-Үжин, Гадаад харилцаа, инновацийн хорооны даргаар О.Энхбаяр нарыг тус тус томилов.
- Холбооны 25 жилийн ойн хүрээнд уламжлалт Оны шилдэг шалгаруулах арга хэмжээг зохион байгуулахыг шийдвэрлэв.
МБИ Холбооны Ажлын алба