• 976-11-330985
  • info@mace.org.mn

ХОЛБООНЫ XI ИХ ХУРАЛ БОЛЖ, ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР А.АРИУНБОЛДЫГ СОНГОЛОО

2021 оны 11-р сарын 6-ны өдөр холбооны 11-р Их хурал цахим болон танхим хосолсон байдлаар явагдав. 

Хуралд: Нийт 249 төлөөлөгч бүртгүүлсэн бөгөөд үүнээс: 

1. 52 гишүүн байгууллагын - 147 төлөөлөгч,

2. Хувь гишүүн – 81,

3. Хүндэт 4, 

4. Орон нутгийн 5 аймгийн салбараас 17 төлөөлөгч тус тус оролцсоноос танхимаар 45, бусад төлөөлөгчид онлайнаар хамрагдав.

Хурлаар: Хурлын эхэнд Холбооны 11-р их хурлын төлөөлөгчдөд Барилга Хот Байгуулалтын Сайд Б.Мөнхбаатар мэндчилгээ ирүүлснийг БХБЯ-ны Бодлого төлөвлөлтийн дарга Б.Гүнболд уншиж, танилцууллаа. 

Мөн 2021 оны Хүндэт гишүүдийг өргөмжлөв. 2021 оны Хүндэт гишүүдээр холбоог хөгжүүлэх, бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Э.Ганзориг, М.Амаржаргал, Н.Эрдэнэсүрэн, барилгын салбарт өөрийн хувь нэмрээ оруулж буй Ц.Эрдэнэбат нарыг онцлон өргөмжлөв.

2019-2021 он хүртэлх холбооны үйл ажиллагааны тайланг ерөнхийлөгч Ц.Ганбат, хяналтын зөвлөлийн тайлан дүгнэлтийг 2019-2021 оны хяналтын зөвлөлийн дарга Л.Мөнхсайхан нар танилцуулав. Мөн Хурлаар холбооны дүрмийн шинэчилсэн найруулгын төсөл, Барилгын инженерийн ёс зүйн дүрэм, холбооны гишүүнчлэлийн татвар нэмэгдүүлэх тухай зэрэг хэлэлцэх асуудлуудыг тус тус хэлэлцэв. Холбооны шинэчилсэн дүрэмд заасны дагуу 3 жил тутамд Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгохоор болсон бөгөөд 2019-2021 онд ажилласан 21 гишүүдээс 11 гишүүн улиран ажиллахаар сонгогдож шинээр 23 нэр дэвшигчид удирдах зөвлөлд нэр дэвшсэнээс 10 гишүүн шинээр сонгогдов. 

Хурлын үеийн санал хураалтууд, удирдах болон хяналтын зөвлөлд нэр дэвшигчдээс сонгох сонгуулийн үйл ажиллагааг дэвшилтэт технологи болох цахим санал хураалтаар явагдсан бөгөөд  “Добу технологи ХХК”-ийн зохион бүтээсэн /Votesmn/ аппликэйшнээр зохион байгуулав. 

Хурлын дараа Удирдах зөвлөлийн улиран ажиллах 11 гишүүн, шинээр сонгогдсон 10 гишүүд буюу 100 хувийн бүрэн ирцтэйгээр хуралдаж 2021-2024 оны удирдах зөвлөлийн дарга буюу ерөнхийлөгчийг, Шинээр сонгогдсон Хяналтын зөвлөлийн гишүүд бүрэн ирцтэйгээр Хяналтын зөвлөлийн даргаа сонголоо. 

2021-2024 он хүртэл ажиллах Холбооны Ерөнхийлөгчөөр “ГОЛОМТ КОНСТРАКШН” ХХК-ийн захирал А.АРИУНБОЛД , 

Хяналтын зөвлөлийн даргаар : “ТЭСО ПРОПЕРТИС” ХХК-ийн Чанарын хяналтын ахлах инженер Э. БАТЧИМЭГ нар сонгогдов.  

Холбооны 11-р  Их хурлаас 4 чиглэлээр 10 шийдвэр гаргалаа. Хурлын шийдвэрийг гишүүдэд тун удахгүй хүргэх болно.

Их хурлын үйл ажиллагаандаа идэвхитэй оролцсон нийт төлөөлөгчид болон "Добу Технологи" ХХК-ийн захирал Ч.Ганхөлөгт холбооны Удирдах зөвлөлийн нэрийн өмнөөс талархал илэрхийлье.


Нийтэлсэн: 2021-11-09

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.