Азийн Барилгын Инженерүүдийн Зохицуулах
Зөвлөлөөс 3 жил тутамд 1 удаа зохион байгуулдаг 9 дэхь удаагийн "Азийн
бүсийн барилгын инженерүүдийн их хурал (CECAR)" Энэтхэгийн Гао хотод 2022
оны 09 дүгээр сарын 21-23 өдрүүдэд болно.
Тус хуралд АБИЗЗ-ийн гишүүн холбоодын
эрдэмтэн, судлаач инженерүүд өөрсдийн эрдэм шинжилгээний, судалгааны ажлуудаар
илтгэл тавьдаг билээ.
2022 оны хурлын сэдэв "Дэд бүтцийн
тогтвортой зураг төсөл ба эко технологи" бөгөөд 10 дэд сэдвүүдтэй. Үүнд:
1. Барилгын инженерүүдийн боловсрол
2. Дэд бүтцийн зураг төсөл ба барилгын
технологи
3. Шинэ барилгын материал
4. Геотехникийн инженерчлэл
5. Зам тээврийн дэд бүтэц
6. Хүрээлэн буй орчны инженерчлэл
7. Усны нөөцийн менежмент
8. Сэргээгдэх эрчим хүч
9. Мэдээллийн загварчлалын хэрэглээ
/Барилгын инженерийн төсөлд дэх мэдээллийн загварчлал/
10. Эрсдлийн менежмент
Энэхүү олон улсын хуралд Барилгын салбарт
ажиллаж буй эрдэмтэн, профессор, судлаач инженерүүдийг өөрийн судалгааны ажлаа
танилцуулж, илтгэл тавьж оролцохыг урьж байна.
Илтгэл тавих хүсэлтэй мэргэжилтэн
илтгэлийнхээ хураангуйг англи хэлээр 2021.05.30 дотор холбоонд ирүүлнэ үү.
Хурлын талаарх мэдээлэлтэй http://cecar9.com/index.html линкээр танилцана уу.
Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо
Эхлэх огноо: 2021-03-12
Байршил: МБИ Холбооны байр
Нийтэлсэн: 2021-03-12