Ерээд оны үеэр манай улс зах зээлийн нийгэмд шилжээд удаагүй төдийгүй улс орны эдийн
засаг ялангуяа Барилгын салбарын хувьд ихээхэн уналтанд орсон үе байлаа. Ийм нөхцөлд
барилгын салбарын төрийн байгууллагаас инженер- техникийн бодлого явуулахад нь туслах,
тэр үйлсэд барилгын инженерүүдийг дайчлан оролцуулах, барилгын инженерүүдийн нийтлэг эрх
ашгийг хамгаалах зорилгоор барилгын салбарын инженерүүдийг нэгтгэсэн төрийн бус
байгуулллага байгуулах асуудал хөндөгдөж эхэлсэн юм. Энэ асуудлыг ажил хэрэг болгохоор
хуучнаар Улсын барилгын зураг төслийн институтийн хэсэг инженерүүд удаа дараа цуглан
санал бодлоо нэгтгэсний дүнд анхны үүсгэн санаачлагчдын хурлыг 1996 оны 02-р сарын 09-нд
Институтийн 206 тоот өрөөнд хийж, хурлын шийдвэрээр Монголын Барилгын Инженерүүдийн
Холбоог анх үүсгэн байгуулсан.
Анхны хурлаар МБИХ-г үүсгэн санаачлагч 29 инженерүүд хуралдан 100 хувийн саналаар
Удирдах бүрэлдэхүүнийг 9 тэргүүлэгчтэйгээр байхаар батлав. Холбооны анхны удирдах
зөвлөлийн гишүүдээр Б.Лхагвасүрэн, Л.Энхцэцэг, Ц.Энхбаяр, Ц.Жалцав, Р.Норов, Ж.Шажинбат,
А.Цогт, Ш.Даваадорж (нас барсан), Ө.Ганбаатар (нас барсан ) нарыг сонгов. МБИХ-ны
удирдах зөвлөлийн анхны хуралдаанаар Холбооны ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг, нарийн
бичгийн даргаар Л.Энхцэцэг нарыг сонгов. Үүсгэн байгуулагчдын анхны хурлаа хийн, Удирдах
зөвлөлийн дарга болон гишүүдийг сонгосны дараа Улсын бүртгэлд бүртгүүлэн албан ёсны
гэрчилгээгээ 1996.04.22-нд авсан билээ.
Холбооны алсын хараа:
- Мэргэжлийн өндөр ёс зүйг мөрдүүлэгч, иргэдийн аюулгүй, эрүүл, ногоон орчинд
ажиллаж амьдрах орчинг бүрдүүлэгч, амьдралын чанарыг тасралтгүй хөгжүүлэгч
үндэсний холбоо байна
Холбооны үндсэн зорилго нь:
- Үндэсний барилгын инженерийг хөгжүүлэх
- Барилгын салбарыг хөгжүүлэх
- Мэргэжлийн ёс зүйг хөгжүүлж, хэрэгжүүлэх
- Олон улсын холбоодын хамтын ажиллагааг хөгжүүлэх
Холбооны үйл ажиллагааны үндсэн чиглэл,
түүнд баримтлах зарчим
Үйл ажиллагааны үндсэн чиглэл:
- Холбоо нь дүрэмд заасан зорилгуудыг хангахад чиглэгдсэн бүхий л үйл
ажиллагааг эрхлэн явуулна.
- Холбооны үйл ажиллагаа нь дараах үндсэн чиглэлүүдээр зохион байгуулагдана.
Үүнд:
- Дүрэмд заасан зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн мэргэжлийн үйл
ажиллагаа явуулах;
- Барилгын мэргэжлийн ажил, үйлчилгээтэй холбоо бүхий аливаа асуудлаар
санал, зөвлөмж болон норм, стандарт, салбарын бодлого, үйл
ажиллагааны
баримт бичгийн төсөл, удирдамж боловсруулах, шаардлагатай үед байр
сууриа илэрхийлсэн мэдэгдэл гаргах;
- Барилгын салбарын ажил, үйлчилгээ, ололт амжилтыг олон нийтэд
сурталчлах, таниулах;
- Салбарын ажил үйлчилгээтэй холбоотой олон нийтийн санал бодлыг
тандах, төр засагт тэдний дуу хоолойг хүргэх, эрх ашгийг нь
хамгаалах;
- Салбарын ажил үйлчилгээтэй холбоотой олон нийтийн санал бодлыг
тандах, төр засагт тэдний дуу хоолойг хүргэх, эрх ашгийг нь
хамгаалах;
- Төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран үйл ажиллагаа
явуулах;
- Гишүүдийн мэдээллийн сантай болох, мэдээлэл түгээх, мэдээллийн олон
сувагтай байх;
- Үндэсний болон олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн, яармаг
худалдаа, зөвлөгөөн зэрэг бусад арга хэмжээг зохион байгуулах;
- Аливаа эрх зүйн бодлого, шийдвэр, үйл ажиллагаа болон техник
технологийн төсөл, шийдэлд Мэргэжлийн зөвлөлөөрөө дамжуулан санал,
дүгнэлт өгөх;
- Барилга байгууламжийн стандарт санаачлан боловсруулж батлуулах,
бүтээцийн төлөв байдлын үнэлгээ, магадлал хийх, мэргэжлийн зэрэг дэв
тогтоох, мэргэжлийн зөвлөх этгээдэд магадлан итгэмжлэл,
тусгай зөвшөөрөл олгох, төсөл боловсруулах ажлыг төрийн
байгууллагатай гэрээний үндсэн дээр гүйцэтгэх, баталгаажуулахад
санал өгөх;
- Мэргэжлийн чиглэлээр төрөл бүрийн уралдаан, шалгаруулалт зохион
байгуулах, зуучлах, үр дүнг нь сурталчлах;
- Барилгын салбарт мэргэжилтэн бэлтгэх, тэднийг давтан сургах ажлыг
удирдан зохион байгуулах;
- Гишүүдийн эрх ашгийг хамгаалах;
- Монгол улсад болон гадаадад хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө эзэмших,
өмчлөх, захиран зарцуулах, түрээслэх, түрээслүүлэх;
- МБИХ-ны гишүүдийг төр засгийн, олон улсын болон бусад шагнал,
өргөмжлөлд тодорхойлж дэмжих, шаардлагатай батламж тодорхойлолт
гаргах;
- МБИХ-ны шагнал, өргөмжлөл олгох;
- Олон улсын хэмжээнд хамтын ажиллагаа өрнүүлэх.
Баримтлах зарчим:
Холбоо нь үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална:
- Хууль тогтоомжыг мөрдөж ажиллах
- Улс төрийн болон шашны үйл ажиллагаа явуулахгүй, оролцохгүй
- Шийдвэр гаргах хамтын удирдлагын зарчим баримтлах
- Гишүүдэд ил тод байх
- Гишүүддээ тэгш, хүртээмжтэй үйлчлэх
- Гишүүдийн оролцоог хангаж ажиллах