Эмгэнэл
Ховог овогт
Баасайгийн Ганбаатар
/1955-2018/
Монгол улсын барилгын Зөвлөх инженер, Монголын Барилгын
Инженерүүдийн Холбооны “Шилдэг инженер” Баасайгийн Ганбаатар нь 2018 оны 3-р
сарын 19нд хүнд өвчний улмаас таалал төгсөж бидэнд нөхөж баршгүй гарз тохиолдсонд
түүний хань, үр хүүхэд, төрөл төрөгсөд, ах дүү хамаатан садан, найз нөхдөд нь
гүн эмгэнэл илэрхийлье.
Б. Ганбаатар нь 1955 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд
төмөр замчны гэр бүлд ууган хүү нь болж мэндэлжээ.
1964-1974 онд Дорноговь аймгийн 10 жилийн сургууль
1976-1979 онд Дорноговь Зүүн Баянгийн дугаар ангид 3 жил цэргийн алба
1974-1980 онд УБ хотын Барилгын техникум
1984-1989 онд УБ Политехникийн дээд сургууль тус тус
суралцаж төгссөн.
Хийж
гүйцэтгэсэн ажил:
- 1980-1981
онд УБ Төмөр Замын Барилгын Орон Сууцны конторт мастер.
- 1981-1989
онд УБ Төмөр Замын ЭЗГХХЯ-ы БТТУК-ы хэсгийн дарга
- 1989-1990
онд УБ Төмөр Замын Барилгын конторын ахлах инженер
- 1990-1994
онд УБ Төмөр Замын Чойр дахь Их-Засварын 3-р ангийн ерөнхий инженер, ангийн дарга
- 1994-1997
онд УБ Төмөр Замын Барилгын Трестийн талбайн инженер
- 1997-2001
он хүртэл УБТЗ-ын Барилга Үйлдвэрлэлийн нэгдлийн инженер
- 2001оноос
2018 он хүртэл “Агни
трейд” ХХК-ийн ерөнхий инженер бөгөөд зөвлөх инженерээр ажиллаж байсан.
Б. Ганбаатар нь Монгол улсын барилгын салбарт тасралтгүй
32 жил ажилласан бөгөөд ажиллаж байх хугацаандаа 150 гаруй барилга угсралт, засварын обьект дээр
гар бие оролцон удирдан зохион байгуулж байсан.
Түүний хийж гүйцэтгэсэн
ажлуудаас дурдвал: УБ
паласын барилга, УБ төмөр замын депо, Дарханы төмөр замын депо, УБ төмөр замын
билетын касс, УБ төмөр замын 40 айлын орон сууц, УБ хот БГД-ын АН-ын байр,
Сүхбаатар, Завхан, Ховд, Дорноговь, Өмнөговь, Орхон, Дорнод аймаг хотуудад олон
арван эмнэлэг, цэцэрлэг, сургуулийн барилга барьж ашиглалтанд оруулж улс эх
орныхоо бүтээн байгуулалтанд хувь нэмрээ оруулж хөдөлмөрлөж ирсэн шилдэг инженерүүдийн
нэг билээ.
Талийгаачийн хөдөлмөрч, шударга,
ажилч хичээнгүй, хүнлэг, нөхөрсөг зан чанар бидэнд үүрд
дурсагдах болно.
Ум
сайн амгалан байх болтугай.
Монголын
Барилгын Инженерүүдийн Холбоо