Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо

"Модон бүтээц" Эрдэм шинжилгээний онол практикийн VII хурал болов.

  • 2017-12-11 15:53
  • Улаанбаатар хот

Барилгын инженер мэргэжлээр сурч буй их дээд сургуулиудын оюутнуудын дунд "Модон бүтээц" Эрдэм шинжилгээний онол практикийн VII хурлыг ШУТИС-ийн Барилга архитектурын сургуулийн Барилгын инженерийн салбараас 12-р сарын 09-нд зохион байгууллаа. Тус онол практикийн хуралд ШУТИС-БАС, ТТДС, ҮТДС, Их засаг их сургуулийн БИС, БХИС-ийн багууд амжилттай оролцов. Тус онол практикийн хуралд МБИХ нь дэмжин ажилласан бөгөөд шүүгчээр " Аксиам констракшн" ХХК-ны захирал, Холбооны Хүндэт гишүүн, МУЗИ Ш.Төрбат, Холбооны гишүүд БХБЯ-ны ахлах мэргэжилтэн Ц.Бор, "Берил бюлд" ХХК-ны Зөвлөх инженер Ш.Мягмар нар ажиллав.