Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо

ОРОН НУТАГТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

  • 2017-12-07 17:21
  • Улаанбаатар хот

 "Өмнөговь аймгийн Газрын харилцаа, Барилга, хот байгуулалтын газрын хүсэлтийн дагуу Монголын Барилгын инженерүүдийн холбоо "Газар хөдлөлтийн бүсэд барилга төлөвлөх, барих" сэдэвт сургалтыг  2017.12.01-02-ны хооронд Өмнөговь аймгийн Даланзадгад хотын Нутгийн удирдлагын ордонд амжилттай зохион байгууллаа.

            Тус сургалтад аймгийн ГХБХБГазар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Политехникийн коллеж болон аймгийн барилгын компаниудын 50 мэргэжилтэн хамрагдсан ба сургалтад зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр  МБИХолбооны Дэд ерөнхийлөгч, Зөвлөх инженер Э.Ганзориг, болон УЗГишүүн, Зөвлөх инженер Ц.Ганбат, Ч.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй ажилласан болно. Сургалтаар Монгол улсын засгийн газраас хүн амыг газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, учрах хохирлыг багасгах талаар явуулж буй бодлого, үндэсний хөтөлбөрийн хүрээнд барилгын инженер техникийн ажилтнуудад газар хөдлөлтийн бүсэд барилга төлөвлөх, барих талаар онол практикийн мэдлэг, ур чадвар олгох,  олон улсын хэмжээнд тохиолдсон газар хөдлөлийн эвдрэл, сургамж, энэ талын сүүлийн үеийн мэдээллийг хүргэхээс гадна Газар хөдлөлтийн дараа барилгыг үнэлэх, барилгын газар хөдлөлтийн тэсвэрлэлтийг үнэлэх, барилгын зураг төсөл зохиох үед анхаарах зүйлс,  БНбД-ийн шинэчлэлийн талаар сургалтад хамрагдсан мэргэжилтнүүдтэй  нээлттэй хэлэлцүүлэг хийгдсэн. Орон нутгийн барилгын салбарын инженер, техникийн ажилтан, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшүүлэхийн төлөө сэтгэл гарган ажиллаж буй МБИХолбооны хамт олонд аймгийн ГХБХБГ-ын хамт олноос талархал дэвшүүлэхийн зэрэгцээ цаашид орон нутгийн мэргэжилтнүүдэд  шинэ техник, технологи болон БНбД-ийн талаарх сургалтууд явуулж хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Тухайн сургалтыг зохион байгууллахад дэмжлэг үзүүлсэн аймгийн ГХБХБГазрын хамт олонд талархал дэвшүүлье.