Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо

BARILGA EXPO 2020 үзэсгэлэнгийн мэдээлэл

  • 2020-05-08 17:31
  • Улаанбаатар хот
Барилгын салбарын бүтээн байгуулалт, шинэ техник технологийг олон нийтэд танилцуулдаг, хамгийн олон оролцогч, үзэгчидтэй "BARILGA EXPO 2020" олон улсын барилгын үзэсгэлэн "Цахим хувьсгалд хамтдаа" уриан дор 2020 оны 5-р сарын 25-29-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулагдахаар боллоо.
Үзэсгэлэнд оролцогчид www.barilgaexpo.mn цахим платформ дээр байгууллагын танилцуулга, бүтээгдэхүүн үйлчилгээг эрэмбэлсэн ангилалын дагуу байршуулж, үзэсгэлэн үзэгчидтэй цахим сувгуудаар холбогдох ба оролцогчдын бүтээгдэхүүн үйлчилгээ, вэбинар, сургалт, сурталчилгаа, видео Live зэрэг арга хэмжээнүүд телевиз болон сошиал сувгуудаар цацагдах болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.barilgaexpo.mn сайтаас авна уу.
Үзэсгэлэнд бүртгүүлэх линк: https://share.hsforms.com/2263557/e7d2674b-eace-4169-aa71-93bb4e89b75c