Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо

Ази тивийн их, дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулдаг “ASIA BRICOM” тэмцээн амжилттай боллоо.

  • 2019-10-07 16:26
  • Улаанбаатар хот

Ази тивийн томоохон их, дээд сургуулиудын барилгын инженерийн мэргэжлээр сурч буй оюутнуудын дунд онол, практикын мэдлэгээ батжуулах болон багаар ажиллах чадварыг хөгжүүлэх, мэргэжлийн өндөр ур чадвар, ёс зүйд тэмүүлэх инженерүүдийг бэлтгэх зорилгоор “ASIA BRICOM” тэмцээн нь 2006 оноос эхлэн өнөөг хүртэл 12 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна. Энэхүү тэмцээнд Япон, Хятад, Индонез, Тайланд, Тайван, Вьетнам, Монгол зэрэг улс орнуудын их, дээд сургуулиудын багууд хүчтэй өрсөлддөг.  

“ГАН ГҮҮР”-ийн тэмцээн анх 1980-аад онд анх АНУ-д оюутнуудын дунд зохион байгуулагдаж эхэлснээс хойш 1992 онд Америкийн Барилгын Инженерүүдийн Нийгэмлэгээс үндэсний хэмжээний тэмцээн болгон өргөжүүлж жил бүр мужийн тэмцээнд түрүүлсэн багууд улсын хэмжээний тэмцээнд оролцох эрх авдаг нэр хүндтэй тэмцээн болсон байна.

Азийн тэмцээнд оролцох эрхийг авахын тулд улс бүр дотоодтоо үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулдагаараа энэхүү тэмцээний чансааг харуулна.

Монгол улсын хувьд “ГАН ГҮҮР” тэмцээнийг 2017 оноос ШУТИС-ийн БАС-ийн Барилгын Инженерийн салбарын дэд профессор М. Оюунчимэг болон салбарын багш нарын санаачлагаар Монгол улсын их, дээд сургуулиудад барилга, авто зам, гүүрийн инженерийн чиглэлээр бакалаврын түвшинд суралцаж буй оюутнуудын дунд анх зохион байгуулж байсан бөгөөд энэ жил 3 дахь удаагаа амжилттай зохион байгуулсан. Тус тэмцээнд  Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо нь 2017 оноос эхлэн  хамтран зохион байгуулагч байгууллагуудын нэг бөгөөд 2019 оны тэмцээнийг Японы Барилгын Инженерүүдийн Холбооны Монгол дахь салбарын хамт ивээн тэтгэгчээр оролцон зохион байгуулсан билээ.

Оролцогч багууд “АЗИЙН ГАН ГҮҮРИЙН ТЭМЦЭЭН”-ий дүрмийн дагуу 4,5 м урттай, 60см өргөнтэй ган гүүрийг өөрсдөө тооцож төсөллөн, тэмцээний талбайд угсарч, ачаалж уралдсан ба Угсралтын өртөг, Бүтээцийн өртөг, Нийт өртөг, Гоо зүй, Илтгэл, Хотойлтын урьдчилсан тооцоо зэрэг төрлүүдэд оюун ухаан, бүтээлч сэтгэлгээ, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлддөг.

Азийн ASIA BRICOM 2017 тэмцээн нь 2017 оны 8-р сарын 15-17-ны өдрүүдэд Тайвань улсын National Central University их сургуульд зохион байгуулагдсан бөгөөд Монгол улсаа төлөөлөн оролцох эрхийг үндэсний ялагч ШУТИС, БАС-ийн "АРАВТ" баг, мөн дэд байрын шагналт МҮИС-ийн БИС-ийн "Creative guys" багууд авч АРАВТ баг нь Хотойлтын урьдчилсан таамаглалаар 1-р байр, Бүтээцийн өртгөөр 3-р байр, Ерөнхий дүнгээр 5-р байрт шалгарч байв.

Харин 2018 онд Азийн ган гүүрийн тэмцээн нь Тайландын Srinakharinwirot University-д 2018 оны 5-р сарын 29-31-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдсан бөгөөд нийт 6 улсын 15 их сургуулийн баг оролцсоноос Монгол улсаа төлөөлж ШУТИС-ийн Т. Мөнх-Өнөр, Э. Даваахүү удирдагч багштай  АРАВТ-2 баг нэгдсэн дүнгээр 8-р байранд орсон юм.

2019 онд Индонез улсын Маланг хотод Universitas Brawijaya Их Сургуульд 8-р сарын 24-26 –ны өдрүүдэд ASIA BRICOM 2019 тэмцээн нь 12 дахь жилдээ зохион байгуулагдсан бөгөөд  Япон, Индонез, Тайланд, Тайван, Монгол, Вьетнам зэрэг зургаан улсын их сургуулиудыг төлөөлөн 16 багийн 110 оюутан, 30 багш оролцсоноос Монгол улсаа төлөөлөн ШУТИС-БАС-ийн Барилгын Инженерийн Салбарын эрхлэгч, профессор Я. Дүйнхэржав, ахлах багш доктор О. Алтанзагас удирдагч багштай “Triples баг” нь Илтгэлийн төрөлд “1- байр”, Бүтээцийн төрөлд “1-р байр”, Угсралтын төрөлд 4-р байр, Гоо зүйн төрөлд 5-р байр, Нийт дүнгээр “Тэргүүн байр”-ыг эзэлж амжилтаараа манлайллаа. Мөн Б. Эрдэнэболд удирдагч багштай “Team Grit баг нь Бүтээцийн өртөг төрөлд “3-р байр”, Урьдчилсан хотойлтын төрөлд “3-р байр”, Гоо зүйн төрөлд “5-р байр”-т шалгарч нийт дүнгээр  “Гутгаар байр”-ыг тус тус эзэлсэн бахдам амжилтуудаараа ШУТИС-ийн 60 жилийн ойд  бэлэг барив. Оролцсон багуудын нэгдсэн дүнг дараах хүснэгтээр харууллаа.

Д/д

Улс

Их сургуулийн нэр

Oноо

 

1

Japan

Tottori University

95,44

 

2

Mongolia, “Triples”

Mongolian University of Science and Technology, SCEA

87,48

I

3

Japan

Gifu University

59,06

II

4

Mongolia

“Team grit”

Mongolian University of Science and Technology, SCEA

55,23

III

5

Vietnam

Can Tho University

49,55

 

6

Thailand

King Mongkut's University of Technology Ladkrabang

49,45

 

7

Indonesia

Universitas Brawijaya

48,95

 

8

Taiwan

National Ilan University

25,79

 

9

Indonesia

Universitas Sebelas Maret

23,97

 

10

Indonesia

Universitas Muhammadiyah Yogyakarta

23,27

 

11

Taiwan

National Central University

19,33

 

12

Thailand

Kasetsart University Bangkhen Campus

18,67

 

13

Thailand

Kasetsart University Kamphaeng Saen Campus

17,92

 

14

Thailand

Srinakhrinwirot University

17,86

 

15

Japan

University of Fukui

12,93

 

16

Japan

Tokyo Institute of Technology

12,02

 

 Японы Тоттори Их Сургуулийн хувьд ерөнхий дүнгээр 95,44 оноо авсан боловч тэмцээний дүрэм ёсоор гоо зүй болон илтгэлийн төрөлд сүүлийн байр эзэлсэн тул ерөнхий гүйцэтгэлийн шалгаруулалтаас хасагдсан юм. 


 

1-р зураг. ASIA BRICOM 2019 тэмцээний тэргүүн байрын шагналт TRIPLES баг. Индонезийн Маланг хотын Universitas Brawijaya Их Сургууль, 2019.08-24


2-р зураг. Brawijaya Их Сургуулийн профессор Indradi Triples багт шагнал гардуулж байгаа нь

3-р зураг. ШУТИС-БАС-ийн TRIPLES баг, АНУ-ын БИХолбооны тэргүүний хамт, Индонез улс


4-р зураг. ASIA BRICOM 2019 тэмцээний “ГУТГААР БАЙР”-ын шагналт “Team Grit баг. Индонезийн Маланг хотын Universitas Brawijaya Их Сургууль, 2019.08-24


5-р зураг. Ган гүүр анхдугаар тэмцээн-2017 он




6-р зураг. Ган гүүр хоёрдугаар тэмцээн – 2018 он


7-р зураг. Азийн ган гүүр “ASIA BRICOM 2017” тэмцээний оролцогчид



8-р зураг. Азийн ган гүүр ASIA BRICOM 2018 тэмцээнд оролцогч ШУТИС-БАС-ийн АРАВТ 2 багийн гишүүд

9-р зураг. Азийн ган гүүр ASIA BRICOM 2017 тэмцээнд оролцогч ШУТИС-БАС-ийн АРАВТ баг


10-р зураг. Азийн ган гүүр ASIA BRICOM 2018 тэмцээний оролцогчид