Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо

Удирдах зөвлөл хуралдав.

  • 2019-06-26 12:35
  • Улаанбаатар хот

2019 оны 6-р сарын 21-нд Холбооны 10-р Их хурлаар сонгогдсон Удирдах зөвлөлийн 2-р ээлжит хурал боллоо. УЗ-ийн хурлаар 12 асуудал хэлэлцэж, дараахь шийдвэрүүдийг гаргав.
1. 2019-2021 онд ажиллах Хяналтын зөвлөлийг томилов. Хяналтын зөвлөлийн гишүүдээр Батс-Өргөө ХХК-н Ерөнхий инженер С.Болормаа, Мөнх Инж констракшн ХХК-н захирал Л.Мөнхсайхан, Макс-Өргөө ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Түмэн-Өлзий нарыг сонгон томилов.
2. Холбооны дүрэмд заасны дагуу Тэргүүн болон Дэд Ерөнхийлөгч нарыг сонгов. Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Дэд професоор, доктор Э.Ганзориг, Дэд ерөнхийлөгч нараар Зөвлөх инженер Ч.Марламаа, Зөвлөх инженер Б.Гантулга нарыг сонгов.
3. Холбооны дэргэдэх хороодын тоог 5 болгож, хороодын бүрэлдэхүүнийг сонгон томилов. Холбоо нь Стратеги төлөвлөлтийн хороо, Мэргэжил, сургалтын хороо, Судалгааны хороо, Гишүүнчлэлийн хороо, Гадаад харилцааны хороо гэсэн 5 хороодтойгоор ажиллах болно. Хороодын дарга нараар Холбооны ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлагч нар даргалах болно.
4. Холбооны дүрэмд заасан Ерөнхийлөгчдийн зөвлөлийг байгуулав. Тус зөвлөлд 1996 оноос эхлэн ажиллаж байсан үе үеийн ерөнхийлөгчдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулав. Ерөнхийлөгчдийн зөвлөл нь холбооны бодлого, хэтийн төлөв, стратегийн зорилтыг тодорхойлоход арга зүйн зөвлөмж өгч ажиллах юм. 1996 оноос хойш Б.Лхагвасүрэн, Н.Чойбалсан, Э.Ганзориг, Ц.Эрдэнэбат, Б.Гүнболд, Б.Мөнхбаяр нар ажиллаж байв. Ерөнхийлөгчдийн зөвлөлийг дүрмийн дагуу одооны Ерөнхийлөгч Ц.Ганбат удирдана.
5. Холбооны одоогийн үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар хэлэлцэв. Хэлэлцүүлгийн үр дүнд Барилгын инженерийн баримтлах ёс зүйн дүрэм, салбарын инженерүүдийн бүрэн судалгаа, 2025 он хүртэлх холбооны Стратегийн зорилтуудад тулгуурласан хөгжлийн төлөвлөгөө зэргийг энэ ондоо багтаан гүйцэтгэх боллоо.
6. Түншлэлийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлуудын үр дүн, холбогдох асуудлуудыг хэлэлцэж, дүгнэлт, шийдвэр гаргав.