Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо

ТОКИОГИЙН ТУНХАГЛАЛД НЭГДЛЭЭ.

  • 2019-05-14 13:24
  • Улаанбаатар хот
4 сарын 15-18 өдрүүдэд Токио хотноо болсон Азийн бүсийн барилгын инженерүүдийн 8-р Их хурлын үеэр Азийн Барилгын Инженерүүдийн Зохицуулах Зөвлөл /АБИЗЗ/-ийн гишүүн холбоод нэгдэн Токиогийн тунхаглал гаргасан юм.
Өмнөх үг:
Азийн Барилгын Инженерүүдийн Зохицуулах Зөвлөл (АБИЗЗ) нь гишүүн улс орнуудын иргэдийн амьдралын төвшинг сайжруулах, иргэний инженерийн барилгын онол, практикийн мэдлэгийг нэмэгдүүлэх гэрээ, хэлцлийг дэмжих зорилготойгоор 1999 оны 9-р сарын 27-ний өдөр Токио хотноо Америкийн Барилгын Инженерүүдийн Холбоо, Тайваний Барилгын Инженерүүдийн Нийгэмлэг , Японы Барилгын Инженерүүдийн Холбоо , Солонгосын Барилгын Инженерүүдийн Холбоо , Филиппиний Барилгын Инженерүүдийн Институт гэх таван (5) барилгын инженерүүдийн нийгэмлэгүүд/холбоодыг байлцуулан байгуулагдсан.
AБИЗЗ үүсгэн байгуулагдах үеийн дээр дурдсан Таван Гишүүдээс гадна Вьетнамын Барилгын Инженерүүдийн Холбоо , Австралийн Инженерүүдийн Нийгэмлэг, Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо, Индонезийн Барилга болон Бүтээцийн Инженерүүдийн Нийгэмлэг, Энэтхэгийн Инженерүүдийн Институт, Бангладешийн Инженерүүдийн Институт, Пакистаны Инженерүүдийн Институт, Непалын Инженерүүдийн Нийгэмлэг шинээр найман гишүүд AБИЗЗ-ийн Гишүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр нэгдэн орсон. Техник технологи болон эдийн засгийн хөгжлийн төвшинд нэгдэн орсон гишүүдийн тулгамдаж буй асуудлууд нь ялгаатай байсан бөгөөд AБИЗЗ-ийн тусламжтайгаар гишүүн бүр нэгдсэн ойлголттой болсон.
AБИЗЗ нь үүсгэн байгуулагдсанаас хойш 20 болон түүнээс дээш жилийн хугацаанд Азийн 13 Гишүүн орнуудын ДНБ хоёр дахин өсөж Азийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулж байна. Түүнчлэн, хөгжиж буй орнуудын хувьд ДНБ сүүлийн 20 жилийн туршид 4 ба түүнээс дахин их нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Мөн, нэг хүн тутамд ногдох үндэсний орлого өсөж, ард иргэдийн амьдралын төвшин огцом дээшилсэн.
Дэд бүтэц барилга байгууламжийн хөгжил, салбарт томоохон хувь нэмэр оруулж буй засмал зам, төмөр зам, усан боомт, нисэх онгоцны буудал, тээвэр ложистик, болон эрчим хүч нь иргэний инженерийн технологи, барилгын инженерүүдийн хөгжилд манлайлан, ард иргэдийн амьдралын амьжиргааны төвшний өсөлтөд томоохон хувь нэмэр оруулж байна.
Нийгмийн дэд бүтэц, техник технологийн хөгжлийн үр дүнд, хүмүүс хоорондын харилцаа, соёлын бодлого тодорхойлогдох, шашин хоорондын ялгааг бууруулах гэх асуудлуудыг шийдвэрлэж байна. AБИЗЗ нь ард иргэдийн амьдралын төвшний сайжруулалтад хувь нэмэр оруулахаар дэд бүтцийн барилга байгууламжийн тогтвортой хөгжлийг дэмжих үйл ажиллагаа үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
AБИЗЗ нь үүсгэн байгуулагдсанаас хойш дэлхийн хүн амын тоо 6 тэрбумаас 7.5 тэрбум болж нийт 25%-аар өссөн үзүүлэлттэй байна. Ард иргэдийн амьдралын төвшин сайжрахтай зэрэгцээд, байгаль орчин, эрүүл мэнд, хотын замын түгжрээ, гэх мэт асуудлууд ард иргэдийн санааг чилээж буй чухал сэдвүүд болж байна. Азийн Улс орон тус бүрийх нь тулгамдаж буй асуудлууд, шийдвэр гаргаж буй үйл явц, шийдлээрээ ялгаатай. AБИЗЗ нь улс орон тус бүрийнх нь онцлогт тохируулан шийдэл гаргахад хувь нэмэр оруулан ажиллана.
Өнгөрсөн 20 жилийн хугацаанд AБИЗЗ-ийн гишүүн улс орнууд нь газар хөдлөлт, цунами, үер, хүчтэй шуурга, галт уул дэлбэрэлт, хуй салхи, аадар бороо гэх мэт гэнэтийн байгалийн давагдашгүй хүчин зүйлүүдтэй тулгарсан. Үүнээс дурдвал: 2001 оны Гухаратын Газар Хөдлөлт, 2004 оны Суматрагийн Далайн эргийн Газар Хөдлөлт, 2005 оны Катринагийн Шуурга, болон Пакистаны Газар Хөдлөлт, 2009 оны Тайваны Моракотын Хуй Салхи, 2011 оны Японы Зүүн эргийн Газар хөдлөлт, 2013 оны Хайяан буюу Ёолондагийн Хуй Салхи, 2016 оны Кумамотогийн Газар Хөдлөлт, 2018 оны Килуёогийн Галт Уул Дэлбэрэлт, 2018 оны Баруун Японы Аадар бороо, 2018 оны Жебигийн Хуй Салхи, 2018 оны Зүүн Ибури дахь Хоккайдогийн Газар хөдлөлт, 2018 оны Индонезийн Сулавеса арлын газар хөдлөлт, Цунами. Мөн, дэлхийн бусад улс орнуудад давагдашгүй хүчин зүйлүүд тохиолддог, үүний тод жишээ нь 2008 оны Хятадын Шичуаны Газар хөдлөлт, 2010 оны Хайтигийн Газар хөдлөлтүүд байна. Тиймээс, AБИЗЗ нь Азийн Бүс нутагт байгалийн гамшигт үзэгдэл үүсэх нөхцөл байдлыг судлан, эрсдэлийг илрүүлэн гамшиг үүсэхээс сэргийлэх дэд бүтцийн барилга байгууламжийг урьдчилан төлөвлөн дизайн гарган, барих шаардлагатай.
Цаг агаарын өөрчлөлтийн улмаас байгалийн гамшгийн хор нөлөө ихсэж байгаа ба үүнээс үүссэн гарз хохирлыг арилгахад нэлээд хүндрэлтэй болж байна. AБИЗЗ нь байгалийн гамшгийн улмаас үүсэж буй шалтгаануудыг илрүүлэх, урьдчилан сэргийлэх гамшгийн менежмент арга хэмжээг Ази болон бусад улс орнуудын хувьд авч шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлнэ.
НҮБ нь 2015 онд “Тогтвортой хөгжлийн 17 зорилго” дэвшүүлж баталсан. AБИЗЗ нь эдгээр 17 зорилгуудад иргэний барилгын инженерингийн хүрээнд шууд болон шууд бусаар оролцож байгаа бөгөөд ТХЗ нь бүс нутгийн хэмжээнд хувь нэмрээ оруулж байна.
Ард иргэдийнхээ хүсэл мөрөөдлийг биелүүлэх, амьдралын төвшинг сайжруулахаар иргэний барилгын инженерийн салбарын иргэншлийг цогцлон байгуулж байна. Ард иргэдийн одоогийн амьдралын нөхцөл байдал нь барилгын инженерүүд болон инженерингийн салбарын хөгжилд оруулсан хувь нэмрээр үнэлэгдэнэ. Иргэний барилгын инженерийн нийгэмд үзүүлж буй хувь нэмэр үүрэг ролийг нэмэгдүүлэх зорилгоор AБИЗЗ-ийн үр өгөөжийг нэмэгдүүлэх шаардлагатай. AБИЗЗ нь залуу инженерүүдийг өөрийн эзэмшиж буй мэргэжлээр бахархах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд урамшуулсаар байх болно.
Азийн бүс нутгийн иргэний барилгын инженерийн бага хурал, AБИЗЗ-ийн Техникийн хорооноос AБИЗЗ нь Токиогийн 2019 оны Тунхаглалыг баримтлах үндсэн бодлого, үйл ажиллагааг тодорхойлох нийт 16 санал, санаачлалаас бүрдүүлэхээр хэлэлцэж байгаа. AБИЗЗ зорилго нь эрдэм мэдлэг, туршлагаа хуваалцахад оршино. AБИЗЗ нь эрүүл, аюулгүй нийгмийг цогцлон бүтээх үр өгөөжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

AБИЗЗ-ийн 2019 оны Токиогийн Тунхаглалууд:

Азийн улсад тулгарч буй асуудлуудыг хэлэлцэх, шийдвэрлэх санал санаачилгууд.

1. 1. Гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах санал санаачилгууд

Азийн улс орнуудын хэмжээнд байгалийн гамшигт аюулуудтай тулгарах тохиолдол элбэг байдаг.  AБИЗЗ-д байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, хор хөнөөлийг арилгах нь нэн чухал шийдвэрлэх асуудал юм. 2015 онд НҮБ-ээс батлагдсан “2015-2030 оны хүрээнд Гамшгийн Эрсдэлийг Бууруулах Сендайгийн Баримт бичгийн хүрээнд, гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах” төлөвлөгөө боловсруулах шаардлагатай байна.  AБИЗЗ-ийн Техникийн Хороо нь Гишүүн улс бүр техник технологи, мэдлэгээ хуваалцан гамшиг үүсэхээс урьдчилан сэргийлэх, үүссэн хохирлыг арилгах үйл ажиллагаа хэрэгжүүлнэ. Урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд нь бусад гишүүн улс орнуудад хүртээлтэй байх зорилготой. Олон нийтийг хамарсан гамшигт үзэгдэл болсон тохиолдолд,  AБИЗЗ нь гамшиг учирсан улс орнуудад туслалцаа үзүүлэх хамтран ажиллах тогтолцоог бүрдүүлэхээр зорьж байна.

2. Хот, хүн амын өсөлт хөгжил, замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахтай холбоотой санал санаачилгууд

Азийн улс орнуудад Эдийн Засгийн Хөгжил нь хотын тогтвортой хөгжлийн нэн тэргүүний зорилго бий болгоход чухал хүчин зүйл байх тохиолдолд дэд бүтцийн салбарын хөгжил буурах хандлагатай байдаг. Хотын хурдацтай хөгжлөөс үүдээд газар нутгууд тэлж, замын түгжрэлүүд ихсэх хандлагатай байна. Хүн амын тоо өсөн нэмэгдэх нь зарим улс орнуудын хувьд дэд бүтцийн хөгжилд тулгамдаж буй гол асуудал юм. Хүрээлэн буй орчин болон улс орнуудын соёлыг нэвтрүүлэх хүрээнд хүлээн зөвшөөрөгдөхүйц боломжуудыг илрүүлэн тусгана. Техникийн хорооноос хэрэгжүүлэхээр төлөвлөсөн үйл ажиллагаануудын хүрээнд AБИЗЗ нь шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудлуудтай байгаа бөгөөд AБИЗЗ-ийн байгууллагуудад асуудлуудаа шийдвэрлэх арга, туршлага мэдлэгээсээ хуваалцан хөгжиж буй орнуудыг дэмжин туслалцаа үзүүлдэг.

3.     Хүрээлэн буй орчинд үүсэж буй асуудлуудтай холбоотой санал, санаачилгууд

Ихэнх тохиолдолд, дэд бүтцийн хөгжил нь байгаль, хүрээлэн буй орчныг хамгаалахад сөрөг нөлөө үзүүлдэг. Хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа Агаарын, Усны, Хөрсний бохирдлуудаас урьдчилан сэргийлж сэргээх тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж байна. Дэлхийн дулаарал, эко системийн сүйрлийн үр дагавраас үүдэн хүрээлэн буй орчны асуудлуудыг нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай. Хүн амын төлөвшилт, иргэдийн шилжилт хөдөлгөөнөөс үүдээд нийгэмд гарч буй өөрчлөлтүүдээс шалтгаалж буй хүрээлэн буй орчны нөлөөллийг судална. AБИЗЗ нь дурдсан тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхээр Техникийн хороогоор төвлөрсөн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.     

4.     Хүн амын эрүүл мэндтэй холбоотой санал, санаачилгууд

Гамшиг, хүн амын бөөгнөрөл, хүрээлэн буй орчны бохирдол нь ард иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Усны хангамж, эрүүл ахуй, хог хаягдал болон агаарын бохирдлын хяналт удирдлагыг бүрдүүлэх нь хүн амын эрүүл мэндийг хамгаалах, хүрээлэн буй орчинд учирч буй сөрөг нөлөөллийг бууруулахад тустай юм. AБИЗЗ нь дурдсан тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхээр Техникийн хороогоор төвлөрсөн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

5.     Цаг уурын өөрчлөлттэй холбоотой санал санаачилгууд

Цаг агаарын өөрчлөлтөөс үүдээд сүүлийн жилүүдэд Азийн улс, орнууд нь их хэмжээний гарз хохирлуудтай учирсан. Хүн амын төвлөрөл, байгалийн саад тотгороос үүдээд цаг уурын таашгүй өөрчлөлтүүдтэй тулгарч байна. Азийн улс орон бүрээр дэд бүтэц, байгалийн нөөц баялагт үзүүлж буй нөлөө нь  ялгаатай байна. Ган гачиг, өлсгөлөн, хүн амын хэт бөөгнөрөл нь үүний тод жишээ юм. Цаг агаарын өөрчлөлтөөс үүссэн асуудлуудыг шийдвэрлэх судалгаа, мэдлэг, үр нөлөөтэй хэрэгжүүлэлт шаардлагатай байна. AБИЗЗ нь дурдсан тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх Техникийн хороогоор төвлөрсөн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

6.     Усны хомсдлоос үүдсэн асуудлуудыг шийдвэрлэх санал, санаачилгууд

Хүн амын амьдралын төвшинг сайжруулах, эрүүл мэндийг хамгаалахад ундны усны аюулгүй байдал нь нэн чухал элемент юм. Хүрээлэн буй орчин, байгаль хамгаалахад усны нөөцөө зөв удирдах, хэмнэлттэй хэрэглээг бүрдүүлэх нь эрүүл мэндээ хамгаалах үр дүнтэй арга юм. Түүнчлэн, улсуудын хилийн боомтоор урсаж байгаа голын ус нөөцийн хэрэглээ болох үерийн далан барих, усны бохирдол, хэрэглээг зөвхөн тухайн улсын хүрээнд биш, талуудын харилцан тохиролцоогоор инженерүүдийн тусламжтайгаар шийдүүлнэ. Усны хог хаягдлын удирдлагатай холбоотой асуудлууд багтаж байна.  AБИЗЗ-ийн Техникийн хороо, бусад байгууллагуудынхаа хамтын ажиллагааны үр дүнд усны дээр дурдсан асуудлуудыг шийдвэрлэнэ.

7.     Барилга байгууламжуудыг чанарын өндөр төвшинд барих үйл ажиллагаа

Тогтвортой нийгмийг цогцлон хөгжүүлэх үндэс суурь нь дэд бүтцүүдийн төслүүдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх юм. AБИЗЗ нь энэхүү томоохон бодлогын чанартай өөрчлөлтүүдээр гишүүн улс орнууддаа нөлөөлөх, төлөвлөх, зураг төсөл зохиох, барих, засварлах, барилгыг хүлээлгэж өгөх шаардлагатай шинэ санал санаачилга гаргах, нийгэмд оролцох оролцоог нэмэгдүүлэхэд барилгын инженерүүдийг уриалахад анхаарч ажиллана. AБИЗЗ нь дурдсан тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх Техникийн хороогоор төвлөрсөн чанарын тогтвортой, дэд бүтцээр хангах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

Иргэний барилга болон технологийн шилжилтийн хувьд хүний нөөцийн бодлого

8.     Иргэний барилгын мэргэжлийн хувьсал

AБИЗЗ гишүүн улс орнууд нь яс үндэс, угсаа гарал, шашин шүтлэг, нас, хүйс, нийгмийн байдлыг харгалзахгүйгээр иргэний барилгын инженерийн мэргэжил эзэмших нь хувь хүний эрхийнхээ хувьд адил тэгш эрхтэй байна. AБИЗЗ нь барилгын инженерийн мэргэжил дахь оролцоог нэмэгдүүлэхийг дэмжих, түгээн дэлгэрүүлэх зорилгоор гишүүн улс орнуудынхаа дунд хөтөлбөр хэрэгжүүлнэ. Түүнчлэн, AБИЗЗ нь гишүүн улс орнуудынхаа залуу боловсон хүчин, эмэгтэйчүүд, хууль ёсны төлөөлөгчгүй насанд хүрээгүй этгээдүүдийн оролцоог дэмжихээр ажиллана. Мөн Ахмад настай инженерүүдийн ажлыг дэмжих зорилгоор техникийн туслалцаа үзүүлж, ажлын ачааллыг нь багасгах зорилготой байна.  

9. Ёс зүйн дүрэм журамтай нийцүүлсэн боловсрол, хүний нөөцийн судалгаа, хөгжил

Бид шинээр төгсөгчид, болон туршлагатай иргэний барилгын инженерүүдийн цаашдын боловсролын төвшин, карерийн хөгжлийн төвшинг нэмэгдүүлэхээр албан ёсны боловсролыг зохих төвшинд олгоно. Ёс зүйн дүрэм журмуудтай нийцүүлэх зорилгоор авилгаас урьдчилан сэргийлэх удирдлагын ур чадварыг суулгах нь AБИЗЗ нийгэмлэгийн хүрээнд ард иргэдийн амьдралын чадварыг сайжруулахад нэн чухал юм. AБИЗЗ-ийн гишүүн улс орнууд нь салбар бүрийн инженерүүд оролцох сургалт семинарууд зохион байгуулна. Стратеги сургалтыг чиглэл бүрийн мэргэшсэн мэргэжилтнүүдээс олгоно.

10.  Технологийн хөгжил, шилжилт хөдөлгөөн, стандартчилал

AБИЗЗ-ийн үйл ажиллагааны хүрээнд улс орон бүрийн технологийн хөгжлийн төвшин ялгаатай. Улс орон бүрийн барилгын инженерүүдийн ялгаатай байдлыг хүндэтгэн, шинэ технологи боловсруулах замаар хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн стандарт, дүрэм журам боловсруулна. Тиймээс, AБИЗЗ нь дурдсан тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх Техникийн хороотой хамтран сургалт, семинар зохион байгуулах, шинэ арга, аргачлал боловсруулна.

Бусад салбар, байгууллагуудтай хамтрах хамтын ажиллагаа

11.  Олон Улсын байгууллагуудтай хамтрах хамтын ажиллагаа

AБИЗЗ нь Азийн улс орнуудын олон улсын байгууллагуудынхаа ажиллах хамтын ажиллагааг сайжруулна. Тиймээс, AБИЗЗ нь олон улсын байгууллагуудаас зохион байгуулж, санхүүжүүлж буй томоохон хэмжээний хурлуудад оролцоно.

12.  Бусад салбар хоорондын хамтын ажиллагаа

Барилгын инженерийн салбарт мэдээлэл технологи болон хиймэл оюун ухаан чухал үр нөлөө үзүүлж байгаа учраас барилгын инженерүүд нь бусад салбар, чиглэл харгалзахгүйгээр мэдлэг туршлага хуримтлуулж болно.

Иргэний барилгын нийгэмд оруулах хувь нэмэр, үүрэг

13.  Иргэний барилгын нийгэмд оруулах хувь нэмэр, оролцоог дэмжих үйл ажиллагаа

Ард түмний амьдралын төвшинг дээшлүүлэхэд иргэний барилгын үүрэг роль хэмжээлшгүй их юм. Нийгэмд инженерүүдийн оруулж буй хувь нэмрүүдийг төдийлөн үнэлдэггүй. Тиймээс,  тэдгээрийн оруулж буй хувь нэмрүүдийг сонин сэтгүүл, интернет вебсайтад түгээн дэлгэрүүлэх бөгөөд AБИЗЗ нь техникийн хорооны үйл ажиллагааны үр дүнг мэдээлэх зорилготой.

AБИЗЗ-ийн үндсэн үйл ажиллагаа

14.  Засгийн газар, Аж үйлдвэрлэл, Академийн шийдвэр гаргагчид AБИЗЗ үйл ажиллагаанд оролцох хамтын оролцоо

Барилгын инженерийн оролцоотой асуудлуудыг академич, мэргэжилтнүүдээс гадна Засгийн газрын бодлого тодорхойлогч, мэргэжилтэн инженерүүд хамтран шийдвэрлэнэ. Тиймээс, бид AБИЗЗ үйл ажиллагаа, бодлогын төвшний шийдвэрүүдийг Засгийн газар, Аж үйлдвэрлэл, Академиас төлөөлөн оролцож буй инженерүүдийн тусламжтайгаар шийдвэрлэнэ. Гурван жил тутам зохион байгуулагдах Барилгын Инженерингийн Азийн Бүс нутгийн Хурлаар Засгийн газар, Аж үйлдвэрлэл, Академиас төлөөлөн Удирдлагууд оролцох бөгөөд ард иргэдийн амьдралын төвшинг сайжруулан, иргэний инженерингийн хөгжилд хувь нэмэр оруулан талуудын хэлэлцээр зохион байгуулна.

15.  AБИЗЗ-ийн  үйл ажиллагааны үр нөлөөг дэмжих

AБИЗЗ-ийн гишүүн улс орнуудын тоо нэмэгдэх хэрээр, байгууллагын үр нөлөөг сайжруулах ажлуудын төлөвлөлт, хэрэгжилтийг нэгэн зэрэг хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлагатай, түүнчлэн, AБИЗЗ-ийн зорилго, үнэт зүйлсийг тодорхойлон ажлын орчин нөхцөлийг ирээдүй хойч үедээ зориулан бүрдүүлэх шаардлагатай байна.

16.   AБИЗЗ Токиогийн 2019 оны Тунхаглалын биелэлт, хэрэгжүүлэх үйл ажиллагаа

AБИЗЗ-ийн гишүүн нийгэмлэг, хүрээлэн бүр нь Ерөнхийлөгчийн удирдлага дор өөрийн улс орныхоо үйл ажиллагааг хэрэгжүүлэн Токиогийн Тунхаглалыг дурдсан санал санаачилга бүрээр биелэлт, хэрэгжилтийн үйл явцаа тогтмол тайлагнана.


Орчуулсан: М Си Эс Проперти ХХК-н инженер О.Батчимэг