Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо

“Ангарын барилгын ган бүтээцтэй” танилцах техникийн аялал

  • 2019-05-13 15:01
  • Улаанбаатар хот

Барилгын конструктор инженерийн клуб (БКИК)-ээс зохион байгуулах Танилцах техникийн аялал-уулзалтанд оролцохыг урьж байна.
Уулзалтаар “Хөшигийн хөндийн нисэх буудал”-ын барилгын талбайд “Ангарын барилгын ган бүтээцтэй” танилцана. Сонирхсон инженерүүд ЭНД дарж бүртгүүлнэ үү. 


Уулзалтанд ган бүтээцийн угсралт болон зохиогчийн хяналт хийхэд гардаг тодорхойгүй асуудлуудаа бэлдэж ирнэ үү. 

Танилцах аялал 2019/05/25-ны Бямба гаригт 08:00-12:00 цагийн хооронд болно.
Төслийн талбайд нэвтрэх зөвшөөрөл авах тул оролцох инженерүүд доорх линкээр 5/18-ны дотор бүртгүүлнэ үү.
Нэгдсэн байдлаар автобусаар явна.
Хураамж: 10.000 төгрөг. Мэдээлэл авах утас: 94940985, 330985