Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо

Албан ёсны дистрибьютер боллоо.

  • 2019-05-07 17:57
  • Улаанбаатар хот

Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо ОХУ-ын "Лира Софт" компанийн ЛИРА 10.8 программыг Монголд борлуулах албан ёсны дистрибьютерээр ажиллахаар "Лира Софт" компанитай гэрээ байгуулсан ёслолын ажиллагаа 5 дугаар сарын 03-нд холбооны байранд болов. Гэрээ байгуулах ёслолд "Лира Софт" компаниас Техникийн захирал Алексей Колесников, МБИ Холбооноос Ерөнхийлөгч Б.Мөнхбаяр, Дэд ерөнхийлөгч Э.Ганзориг, УЗ-ийн гишүүн Н.Эрдэнэсүрэн, Б.Гантулга нар болон холбооны гишүүдийн төлөөлөлүүд оролцлоо.
Холбоо дистрибьютер болсноор ЛИРА 10.8 программыг "Лира Софт" компанийн үнээр борлуулах төдийгүй тус программыг сурталчлах ажлын хүрээнд хамтарсан олон улсын хурал, семинар, сургалтуудыг зохион байгуулах юм. 
Хамтын ажиллагаанд амжилт хүсье.