Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо

"ЛИРА 10.8 программын гүнзгийрүүлсэн түвшин"-ий сургалт амжилттай боллоо.

  • 2019-05-07 17:54
  • Улаанбаатар хот

Холбооны захиалгаар ОХУ-ын "Лира Софт" компанитай хамтран зохион байгуулсан "ЛИРА 10.8 программын гүнзгийрүүлсэн түвшин"-ий сургалт 4-р сарын 29-өөс 5-р сарын 03-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тус сургалтад барилгын зураг төслийн 17 компанийн 18 барилга -бүтээц, конструктор инженерүүд хамрагдлаа. Сургалтыг "Лира Софт" компанийн Техникийн захирал Алексей Колесников багшилсан бөгөөд орчуулгыг Холбооны Дэд ерөнхийлөгч Э.Ганзориг, Хаус констракшн ХХК-ийн Ерөнхий инженер Ц.Пүрэвдорж нар хийсэн юм. Сургалтын төгсгөлд Алексей Колесников хэлэхдээ: "Их өвөрмөц бөгөөд сайхан сургалт боллоо. Суралцагч нар маань маш идэвхитэй байсан бөгөөд их олон асуулт асууж байсан нь хичээлээ маш сайн ойлгож байгааг нүднээс нь хараад мэдэрч байлаа. Сургалтыг зохион байгуулагчид сайн ажилалаа. Бид дараа дахин сургалт болон семинар зохион байгуулах болно. МБИ Холбооны удирдлагуудад халуун дотноор хүлээн авсанд баярлалаа. Бидний хамтын ажиллагаа цаашид улам их өргөжих болно." гэв. Мөн суралтанд хамрагдсан Ган харш ХХК-ийн Ерөнхий инженер Д.Адъяадорж "Энэ сургалтыг явуулсан холбоондоо баярлалаа. Богино хугацаанд олон хүмүүст мэдлэг өгсөн сайхан сургалт боллоо. Манай инженерүүд Орост очиж сургалтанд суусан бол наад зах нь эдийн засгийн хүндрэл үүсэх байсан. Үүнийг шийдэж Монголд ирж энэ сургалтыг зохион байгуулсан Лира Софт компани болон багш Алексейд маш их баярлалаа. Дахин энэ сургалтыг зохион байгуулахыг хүсэж байна." , Орхон констракшн ХХК-ийн захирал Н.Эрдэнэсүрэн " Маш их үр дүнтэй сайхан сургалт боллоо. Би барилгын салбарт тэр тусмаа зураг төслийн чиглэлээр 38 жил тасралтгүй ажиллаж байна. Сая энэ сургалтанд энэ залуучуудтай хамт суралцаж байхдаа манай залуучууд ямар мундаг, өндөр мэдлэгтэй болж байгааг хараад сэтгэл өндөр байв. Багш Алексей-н заах арга барил сайн бөгөөд бүгдэд ойлгомжтой байдлаар хичээлээ заасан нь таалагдлаа. Алексейд ажлын өндөр амжилт хүсье." хэмээн сэтгэгдлээ хэлцгээсэн юм. 
Сургалтын төгсгөлд Холбооны Ерөнхийлөгч Б.Мөнхбаяр багш, орчуулагчид, суралцагч нарт талархалын үгээ хэлж, 2 байгууллагын хамтарсан гэрчилгээг гардуулсан бөгөөд Лира Софт компани болон удирдлагуудад дурсгалын зүйлс бэлэглэв.
Энэхүү сургалтыг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлж, тусалж дэмжсэн МБИ Холбооны Шилдэг оюутан өргөмжлөлт, Москвагийн Их Сургуулийн докторант Г.Адъяажав, сургалтыг саначилж, хөтөлбөрийг нь боловсруулсан Тулга проект ХХК-ийн Ерөнхий инженер Г.Тулга нартаа баярлалаа. Мөн ажлын цаг заваа зориулан 5 өдөр орчуулга хийсэн Э.Ганзориг багш, Ц.Пүрэвдорж инженер болон сургалтын бүхий л зохион байгуулалтыг хийсэн холбооны Гүйцэтгэх албаныхандаа баярлалаа. Бүгдэд нь ажлын амжилт хүсье.