Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо

"ЛИРА САПР" тэмцээний шилдгүүд шалгарлаа.

  • 2019-04-09 13:32
  • Улаанбаатар хот

Манай улсын барилгын зураг төслийн байгуулагууд 1980-аад оны сүүлчээс эхлэн зураг төсөл, хайгуулын ажилдаа компьютерийн программ хангамжуудыг ашиглаж эхэлсэн билээ. Зураг төслийн "Бьюлдингс Текноложи" ХХК 2003 оноос Укриан улсын Киев хотын "Барилгын салбарын автоматжуулалтын системийн эрдэм шинжилгээ судалгааны улсын төв институт" /НИИАСС/-ийн боловсруулсан барилгын бүтээцийн тооцооны Лира болон Мономах программын албан ёсны борлуулагчаар ажиллаж байна. Одоогийн байдлаар нийт 100-д зураг төслийн компани албан ёсны эрх бүхий барилгын тооцооны Лира программ хэрэглэж байна. Энэ удаад Барилга Хот Байгуулалтын Яам, Барилгын Хөгжлийн Төв, Монголын Барилгын Зураг Төсөл Зохиогчдийн Холбоо, Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо, зураг төслийн " Бьюлдингс Текноложи "ХХК, хамтран барилгын бүтээцийн тооцооны "ЛираСАПР программын тооцоо" сэдэвт уралдааныг 3 дахь удаагаа 2019 оны 4-р сарын 5,6-ний өдөр зохион байгууллаа. 
Энэ удаагийн уралдаанд нийт 14-н конструктор инженерүүд оролцож Лира САПР программыг хэрхэн эзэмшсэн гэдгээ шалгуулсан байна.

Тус тэмцээний 
1-р байранд "Марсконстракшн" ХХК-н ахлах инженер Б. Ганбаяр
2-р байранд "Татбос"ХХК-н инженер М.Зандаръяа
3-р байранд "Хаус констракшн "ХХК-н инженер Ч.Содбилэг нар тус тус шалгарлаа.

Тэмцээний тэргүүн байранд орсон оролцогчид 5400 еврогийн үнэ бүхий Лира САПР-2018 ПРО программыг албан ёсны эрх хамт
Дэд байранд Зөөврийн компьютер,
Гутгаар байранд Зөөврийн Хард дискээр тус тус шагнан урамшууллаа.
Шагналыг 2019-оны 04-р сарын 08-ны өдөр БХБ-ын дэд сайд Б.Мөнхбаатар гардуулан залуу инженерүүдэд амжилт хүслээ.
Тус тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчээр барилгын тооцооны Лира САПР программын албан ёсны борлуулагч "Бьюлдингс Текноложи" ХХК