Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо

"Барилга угсралтын ажлын технологи" сургалт боллоо.

  • 2019-01-22 21:06
  • Улаанбаатар хот
Өнөөдөр барилга угсралт болон ашиглалтын 2.1 ба 3.1 хүрээний инженерүүдэд зориулсан "Барилга угсралтын ажлын технологи" сургалт амжилттай өндөрлөлөө.
Сургалтад мэргэшсэн зэрэг горилох, сунгах 50 гаруй инженерүүд хамрагдав.
Сургалтаар:
- Улаан шугам, тэг тэнхлэг, өндөржилт хэрхэн тавих, нийтлэг гардаг алдаа
- Газар шорооны ажлын угсралтын технологи, тавигдах шаардлага
- Анкер систем, арматурын нэмэлт гаргалгаа, түүнийг тооцох програм хангамж, практик, анкер суурилуулах
- Геодизийн хэмжилтийн багаж хэрэгсэл, ажиллах зарчим, хэмжилт хийх аргачлал, сүүлийн үеийн технологи,
- Барилгын талбайн хяналт, шалгалт
зэрэг агуулгуудаар МУЗИ Л.Оюун, МИ Б.Дэлгэрцэцэг, МИ Г.Нарантуяа, МИ Д.Мөнхжаргал нар хичээл заалаа.
Сургалтад хамрагдсан инженерүүддээ амжилт хүсье.