Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо

"Барилгын ахлах ажилтны сургалт" эхэллээ.

  • 2019-01-22 21:00
  • Улаанбаатар хот

"Оюу Толгой" ХХК-ийн захиалгаар "Эн Си Си Эс" ХХК болон МБИ Холбоо хамтран Оюу толгой төслийн гүйцэтгэгч байгууллагуудын нийт 200 гаруй инженерүүд, ахлах менежерүүд, супервизарууд хамрагдах "БАРИЛГЫН АХЛАХ АЖИЛТАН"-ы сургалтыг гэрээгээр  зохион байгуулах болсон бөгөөд 1-р сарын 21-22 өдрүүдэд 1-р ээлжийн сургалт маань амжилттай болж өндөрлөлөө. 1-р ээлжийн сургалтад "М Си Эс Интернэйшнл" ХХК, " Жи Си Ар Монголиа" ХХК, " М Си Эс Проперти" ХХК, "Моннис" ХХК, "Monadelphous" ХХК, "Жакобс" ХХК зэрэг компаниудын 23 мэргэжилтэн хамрагдлаа. Сургалтад МУЗИ Д.Гантулга, Азусса Секкей ХХК-ийн хяналтын инженер Н.Гантулга, ТТДС-ийн багш А.Мөнхжаргал, Эн Си Си Эс ХХК-ийн инженер МИ С.Заяа, МИ Б.Дашлхам нар хичээл заав. 
Сургалтад хамрагдсан мэргэжилтнүүд барилгын зураг, техникийн тодорхойлолтыг унших чадвартай болох төдийгүй барилгын ахлах ажилтны үүрэг, хариуцлага, барилгын ажлын анхан шатны бүртгэл, хөтлөлт, барилгын төсөлд чанарын хяналтын ач холбогдол гэх мэт агуулгуудаар цогц мэдлэгтэй болох юм. 
Оюу толгой төслийн бүтээн байгуулалтад оролцож буй Монгол залуустаа ажлын өндөр амжилт хүсье.