Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо

СЕМИНАР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

  • 2018-04-30 10:21
  • Улаанбаатар хот

"ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН АЮУЛГҮЙН ҮНЭЛГЭЭНИЙ СУДАЛГАА ба ТҮҮНИЙ ХЭРЭГЛЭЭ" сэдэвт семинар амжилттай зохион байгуулагдлаа. Тус семинарыг нээж "Одон орон геофизикийн хүрээлэнг"-ийн захирал С.Дэмбэрэл, МБИХолбооны Дэд ерөнхийлөгч Э.Ганзориг нар үг хэлсэн ба БХБЯ, БХТ, НЕТГ, НМХЕГ, ШУТИС, Одон орон геофизикийн хүрээлэн, Барилгын салбарын ТББ-ууд, Барилгын салбарын аж ахуйн нэжг байгууллагуудын инженер, мэргэжилтнүүд , Жайка, Дэлхийн Зөн олон улсын төслийн мэргэжилтнүүд гэх мэт төрийн болон хувийн 99 байгууллагын 132 мэргэжилтнүүд хамрагдлаа. Дараах хөтөлбөрийн дагуу семинар үргэлжлэв. Үүнд:

    • * Монгол орны газар хөдлөлтийн идэвхжилт-Д.Мөнгөнсүрэн,
    • *Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхжилтийн судалгаа-А.Мөнхсайхан (Ph.D),
    • *Газар хөдлөлтийн аюулын үнэлгээ, бичил болон ерөнхий мужлал-Д.Анхцэцэг,
    • *Улаанбаатар хот болон аймгуудын бичил мужлалын зураг- Г.Баатарсүрэн,
    • *Синтетик сейсмограм боломжууд-Ц.Батсайхан (Ph.D)
    • *Газар хөдлөлтийн респонс спектрийг үнэлэх-Ч.Одонбаатар (Ph.D),
    • *Газар хөдлөлийн аюулын үнэлгээ бичил мужлалын зургийн хэрэглээ Г.Тулга, Докторант, Зөвлөх инженер
    • *Барилгын газар хөдлөлийн өгөгдөлд тавигдах шаардлага -Э.Ганзориг, ШУТИС-БАС, Доктор дэд профессор, /Ph.D/
    • Л.Билэгжаргал, Аспирант, Дорнод сибирийн технологи, удирдлагын их сургууль, ВСГУТУ 
    • *Тоосгон барилгын газар хөдлөлийн үнэлгээ Я.Дүйнхэржав, ШУТИС-БАС-Барилгын инженерийн салбарын эрхлэгч, Доктор профессор, /Ph.D/
    • *Газар хөдлөлтийн эрсдэлээс хамгаалах шийдэл танилцуулга -Хилти Монголиа, нар илтгэл тавьлаа.
    Семинарын төгсгөлд нээлттэй хэлэлцүүлэг, асуулт, хариулт зохион байгуулагдсан ба тухайн семинарын үр дүнд төрийн болон хувийн байгууллагууд, судлаач, эрдэмтэд хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн дараах чиглэлээр Үүнд: Газар хөдлөлтөд тэсвэртэй барилгын болон хот суурингийн төлөвлөлтийн талаарх сургалт, семинар тогтмол зохион байгуулах, Газар хөдлөлтөд тэсвэртэй барилгын норм, норматив баримт бичгүүдийг боловсруулах, Өндөр болон онцгой хариуцлагатай барилга байгууламжийн бүтээцтөлөвлөхөд хэрэглэх тооцооны өгөгдлүүдийг боловсруулах, тухайн сэдвийн дагуу эрдэмтэн, судлаач нар судалгааны ажилд хамтран ажиллахаар болов. Тус семинарыг зохион байгуулахад дэмжиж ажилласан Одон, орон геофизикийн хүрээлэн, БХБЯ, БХТ, ШУТИС болон Барилгын Конструктор Инженерүүдийн Клубийн хамт олонд талархал илэрхийлье.
    Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны Гүйцэтгэх Алба