Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо

Японы Барилгын Инженерүүдийн Холбооны 2019 оны Олон Улсын хуралд Холбооны төлөөлөгчид амжилттай оролцлоо

  • Нийтэлсэн огноо: 2019-09-24 | 18:35

Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны хамтын ажиллагаатай 105 жилийн түүхтэй Японы Барилгын Инженерүүдийн Холбооны 2019 оны олон улсын уулзалт 9 дүгээр сарын 3-4 өдрүүдэд Японы Такамацу хотод боллоо. Тус хуралд холбооны сургалтын ахлах мэргэжилтэн Э.Ариунтуяа болон М Си Эс Проперти ХХК-н ахлах инженер Г.Гэлэгдорж, инженер  Д.Баясгалан, инженер Э.Ганбаатар, инженер Б.Батцогт нар болон  Энержи ресурс ХХК-н инженер Б.Шижир зэрэг 6 төлөөлөгчид оролцлоо. Тус хурлын үе


эр болсон "Дэд бүтцийн чанарыг хөгжүүлэх үр ашигтай асуудлууд болон арга зам" сэдэвт олон улсын дугуй ширээний ярилцлагад М Си Эс Проперти ХХК-н ахлах инженер Г.Гэлэгдорж, менежер Б.Баясгалан, удирдах инженер Б. Батцогт нар "Оюу Толгой төслийн М Си Эс Проперти компанийн чанарын менежментийн тогтолцоо, үйл ажиллагаа" сэдвээр илтгэл тавьж, бусад 12  улс орны барилга, дэд бүтцийн салбарын чанарын ажил, түүнийг хэрхэн хөгжүүлэх арга зам, менежментийн талаарх илтгэлүүдтэй танилцаж, туршлага, мэдээлэл солилцсон  юм.






М С Эс Проперти ХХК-н хэрэгжүүлж буй энэхүү төсөл нь  өнгөрөгч 4 сард  Азийн Барилгын Инженерүүдийн Зохицуулах Зөвлөлийн нэрэмжит "Шилдэг төсөл" шагналыг хүртсэн билээ. Мөн энэхүү хурлын үеэр техникийн мэргэжлийн аялал зохион байгуулагддаг бөгөөд энэ жилийн уулзалтаар Одоо баригдаж буй “Kagavwa Dam” усны далангийн угсралтын ажил, “Shin-Inohana” 8.4 км урттай туннелийн угсралтын ажил, 1926 оноос хойш ашиглагдаж буй “Honen-ike Dam” хуучны усан далан зэрэг барилгын төслийн ажлуудыг танилцуулсан сонирхолтой аялал болсон билээ.  

Мөн жил бүр хамтын ажиллагаат гадны холбоодын гишүүдээс шалгаруулан урьж, оролцуулдаг Японы Барилгын Инженерүүдийн Холбооны 2019 оны "Study Tour Grant" хөтөлбөрт ШУТИС-н Барилга Архитектурын Сургуулийн магистр А.Мөнхсайхан оролцож өөрийн хийж буй судалгааны ажлынхаа  талаарх илтгэлээ “Олон улсын залуу инженерүүдийн симпоузим”-д танилцуулсан юм.