Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо

Олон улсын техникийн семинар болно.

  • Нийтэлсэн огноо: 2019-05-28 | 12:59

МБИ Холбооны 2019 оны олон улсын уулзалтын хүрээнд үндэсний барилгын салбарын инженерүүдэд зориулсан "Өндөр болон томоохон барилгын бетоны ажил. Үйлдвэрлэл, Гүйцэтгэл, Хяналт" сэдвээр олон улсын техникийн семинар болно. Семинарт гадаадын болон дотоодын илтгэлүүд тавигдана. Үүнд:

  1. "Тайваны хэт ачаалалтай гүүрэн барилгын зураг төсөл боловсруулахад хийгдсэн анализ, туршлага". Илтгэгч: Тайвань улсын Газар хөдлөлийн эрдэм шинжилгээний үндэсний төвийн доктор, ТБИХ-ны төмөр бетон бүтээцийн зураг төсөл, нормын хорооны гишүүн СУ Чонг-Куо
  2. "Оюу толгой төслийн гүний уурхайн  барилгын төмөр бетоны ажил. Дотоодын хяналт". Илтгэгч: М Си Эс Проперти ХХК-ийн Барилга угсралт хариуцсан дэд захирал Г.Эрдэнэбаатар
  3. "Шинэ нисэх Улаанбаатар төслийн барилгын төмөр бетоны ажилын угсралт. Зөвлөхийн хяналт". Илтгэгч: Азуса Секкей ХХК-ийн Хяналтын инженер Б.Баатар
  4. "Масс бетоны арчилгаа". Илтгэгч: Тэсо пропертис ХХК-ийн Ерөнхий инженер Б.Нанзаддорж
  5. "Бетон хучилтын түүхий эдийн чанарын асуудал". Илтгэгч: ТТДС-ийн багш Ч.Хишигтогтох
  6. Солонгосын барилгын бетоны ажил. Илтгэгч: СБИХ

Хэзээ, хаана: 2019 оны 6 дугаар сарын 13-нд БХТ-ийн төвийн 5 дугаар давхарын танхимд

Семинарт хамрагдсан инженерүүдэд мэргэжил дээшлүүлэлтийн Сонгон суралцах багц аг хангасан гэрчилгээ олгоно.

Оролцох хүсэлтэй инженерүүд доорх линкээр бүртгүүлнэ үү.

Холбоо барих утас: 330985, 94940985, 94940986