Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо

Азийн барилгын инженерүүдийн CECAR-8 хуралд оролцохыг урьж байна.

  • Нийтэлсэн огноо: 2019-01-22 | 21:12

Азийн Барилгын Инженерүүдийн Зохицуулах Зөвлөлөөс 3 жил тутамд зохион байгуулагддаг "Азийн бүсийн барилгын инженерүүдийн 8 дугаар их хурал" буюу CECAR 8 нь 2019 оны 4-р сарын 16-19 өдрүүдэд Японы Токио хотноо сакура цэцэглэх үеэр зохион байгуулагдана. Тус их хуралд АБИЗЗ (ACECC)-ийн гишүүн холбоодын төлөөлөгчид оролцох бөгөөд хурлын үеэр олон улсын хурал, семинар, хэлэлцүүлэг, олон улсын залуу инженерүүдийн форум, үзэсгэлэн, техникийн аялал зэрэг олон хөтөлбөрт үйл ажиллагаанууд явагдана. Энэ удаагийн их хурлын үеэр өнгөрсөн 2018 онд тус зөвлөлийн нэрэмжит ACECC AWARD -н Шилдэг төсөл номинацийн шагналт байрт шалгарсан манай холбооны гишүүн байгууллага М Си Эс Проперти ХХК-ийн "ОТ-Гүний уурхайн чухал барилга байгууламж" төслийн багийнхан шагналаа гардан авах юм. Энэхүү олон улсын томоохон арга хэмжээнд оролцох хүсэлтэй гишүүд, инженерүүд, мэргэжилтнүүдийг 2019 оны 3-р сарын 15 өдрийн 18:00 цаг хүртэл бүртгэнэ. 
Утас: 330985. Имэйл: mace09021996@yahoo.com