Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо

EUROPE CONSTRUCTION EXPO TOUR 2018

  • Нийтэлсэн огноо: 2018-02-22 | 17:48

ЕВРОПЫН ОРНУУДАД  ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ

БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН  ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ҮЗЭХ  МЭРГЭЖЛИЙН АЯЛАЛ   

/ Барилгын салбарын мэргэжилтэн, инженерүүдэд зориулагдсан бизнес аялал/

Хамтран зохион байгуулагч: “Евро трэйвел” ХХК

Франц, Герман, Чех, Словак, Унгар улсуудад болох барилгын материалын олон улсын үзэсгэлэнгүүдээр зочлох аялал  2018 оны 4-р сарын 6-15 өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

Энэхүү аялал 9 өдөр, 10 шөнө Европын 5 орноор аялан Герман улсын Нуремберг хотноо болох Сантехник болон халаалт агаар сэлгэлт, сэргээгдэх эрчим хүч, барилгын эрчим хүчний материалын “IFH INTHERM 2018”, Словак улсын Братислава хотод болох архитектур дизайн болон барилгын материал, цонх, хаалга, дээвэр, шал, агааржуулагч, цахилгаан суурилуулалт, саун, гаражийн хаалга гэх мэт эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, ухаалаг тоног төхөөрөмжтэй танилцах “CONECO 2018”, Унгар улсын Будапешт хотод болох  барилгын материалын болон тоног төхөөрөмж, интерьер дизайн, тавилга, амины орон сууцны дизайн, зураг төслийн “CONSTRUMA 2018” олон улсын үзэсгэлэнгүүд үзэж сонирхон, Европын орнуудын барилгын орчин үеийн шинэ шийдэл, технологийн дэвшилттэй танилцах юм.

Аяллын дэлгэрэнгүй хөтөлбөрийг ЭНДЭЭС үзнэ үү.


Бүртгэл 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл явагдана.

МБИХ-ны Гүйцэтгэх алба

Утас: 330985, 99085635

Цахим шуудан: mace@mace.org.mn