Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо

Мэргэжлийн аялал

  • Нийтэлсэн огноо: 2018-01-18 | 20:25

ЯПОН УЛСЫН ТОКИО ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ

БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН  ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХ, ГАЗАР ХӨДЛӨЛИЙН ЛАБОРАТОРТОЙ ТАНИЛЦАХ, ТУРШЛАГА СУДЛАХ МЭРГЭЖЛИЙН АЯЛАЛ   

/ Барилгын салбарын мэргэжилтэн, инженерүүдэд зориулагдсан бизнес аялал/

Япон улсын Токио хотноо болдог  архитектур болон барилгын материалын үзэсгэлэн 2018 оны 3-р сарын 6-8 өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

24 дэхь удаагийн тус нэр хүндтэй үзэсгэлэнд 2017 онд 250 гаруй үзэсгэлэнд оролцогчид 600 гаруй нэр төрлйин бүтээгдэхүүн, барааг сурталчлан танилцуулж 19000 зочид оролцсон байна.

Энэхүү үзэсгэлэнтэй холбогдуулан МБИХ-оос “ЯПОНЫ БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН  ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХ, ГАЗАР ХӨДЛӨЛИЙН ЛАБОРАТОРТОЙ ТАНИЛЦАХ, ТУРШЛАГА СУДЛАХ” мэргэжлийн аялалыг зарлаж байна.

Аялалын хөтөлбөр:

·         3-р сарын 5-нд УБ-Токио нисэх

·         3-р сарын 6-7 нд Токиод болох үзэсгэлэнгийн талбайгаар зочлох

·         3-р сарын 8-нд Японы Шимүзи корпорацийн Технологийн институтийн Газар хөдлөлийн судалгааны лабораторт зочлох

·         3-р сарын 9-10 нд Чөлөөт аялал

·         3-р сарын 11-нд Токио-УБ нисэх

Бүртгэл 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл явагдана.

МБИХ-ны Гүйцэтгэх алба

Утас: 330985, 99085635

Цахим шуудан: mace@mace.org.mn

 

ARCHITECTURE + CONSTRUCTION MATERIAL 2018 Үзэсгэлэнгийн нэр төрөл:

·                  · Дотор,  гадна засал  чимэглэлийн материал

· Шал

· Дээврийн материал

· Хаалга, цонх

· Ландшафт

· Зам, хучилт

· Програм хангамж

· Зураг төсөл, интерьер дизайн

· Тоног төхөөрөмж

· Барилгын эрчим хүчний хэмнэлт

· Газар хөдлөлтийг эсэргүүцэх төхөөрөмж / материал / үйлчилгээ

· Мэдээлэл / Хэвлэл / Зөвлөгөө / Франчайзын ажилд зуучлах

ШИМҮЗИ КОРПОРАЦИ”-ийн тухай

·         1804 онд Шимизү Кисүкэ үндэслэн байгуулсан.  Токио хотод төв нь байрладаг ба дэлхийн 26 улс оронд салбартай.  Барилгын төлөвлөлт, зөвлөх, зураг төсөл, угсралт, инженерчлэл, менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Газар хөдлөлтөд тэсвэртэй барилга төсөллөх болон газар хөдлөлтийн тэсвэрлэлтийн туршилтыг хийх Технологийн институт нь Токио хотноо байрладаг.

 Зардлын мэдээлэл болон дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД орж үзнэ үү.